Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан өнөөдөр /2019.01.16/ Хангарьд ордонд болж, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын дараагийн захирагчийг сонгоно.
Нийслэлийн захирагчийн асуудлыг НИТХ-аар хэлэлцүүлэхээс өмнө МАН-ын Удирдах зөвлөлөөс шийдвэр гаргадаг бөгөөд өчигдөр /2019.01.15/ Ерөнхий сайдын өрөөнд МАН-ын Удирдах зөвлөл хуралдсан мэдээлэл байна. Албан бус мэдээллээр Удирдах зөвлөлөөр НИТХ-ын даргад НИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагвыг нэр дэвшүүлэхээр санал нэгджээ. НИТХ-ын одоогийн даргаар ажиллаж буй С.Амарсайханыг хотын даргад нэр дэвшүүлээд байгаа учраас ийнхүү дараагийн НИТХ-ын даргыг тодруулж байгаа аж.
Сонирхуулахад, хотын даргад НИТХ-ын дарга С.Амарсайханы нэр хүчтэй яригдаж байгаа юм.
ТОГТООЛ
Сэтгэгдэл ( 0 )