ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал эрч хүч нэмэгдэнэ

2019 оны 01 сарын 16

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Гурван хөх мэнгэтэй, Харагчин үхэр өдөр


  • Аргын тооллын: 2019.1.16, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 10
  • Наран ургах шингэх: 08.33-17.29
  • Үс засуулбал: Эрч хүч ихэснэ
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Сансар


Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Бурханы ёс ба тарни бүтээх, амраг нөхдийг хураахуйд сайн. Баруун чих хангинавал асрагдах, зүүн нь бол буян арвижих, нохой уливал гэрийн тэнгэр зайлсан, хэрээ гуаглавал эд агуурс олдох, тагнай загатнавал зочин ирэх, бие татвал гаслан болох, хөл татвал хувцас олдоно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top