"Хавдрын эсрэг хамтдаа” хөтөлбөрийн хүрээнд хэрэгжиж буй "Эрүүл Архангай” дэд хөтөлбөрийн хүрээнд Булган, Чулуут, Өндөр-Улаан, Хангай, Цахир, Тариат, Жаргалант, Их тамир сумдад Хавдар судлалын үндэсний төвийн эмч нар ажиллаж, нийт 1620 гаруй иргэнд хавдраас урьдчилан сэргийлэх үзлэгийг хийсэн байна.
Тухайлбал, Жаргалант суманд хорт хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор судалгаанд хамрагдсан эрсдэл бүхий 100 гаруй иргэнд ЭХО үзлэг хийж, биохимийн иж бүрэн шинжилгээнд хамруулжээ. Үзлэгт нийт 156 хүн хамрагдсанаас, 48 хүн эмэгтэйчүүдийн хавдар илрүүлэх үзлэгт, 88 хүн хэвлийн ЭХО шинжилгээнд орсон байна. Дээрх үзлэгт хамрагдсан иргэдээс хоёр иргэн элэгний хорт хавдартай нь илэрчээ. Мөн хорт хавдрын өвчлөлийг эрт үед нь илрүүлэх, хавдрын өвчлөлөөр нас баралтыг бууруулах, эрүүл мэнд, ахуй хэрэглээний боловсрол олгох зөвлөмжийг өгч, зарим иргэнд эм бэлдмэлээр үйлчилсэн байна.
Сэтгэгдэл ( 0 )