Засгийн газрын хуралдаанаар цалин, тэтгэвэр, тэтгэмжийг нэмлээ. Төрийн албан хаагч нарын цалинг оны өмнө 10 орчим хувиар нэмсэн бол энэ удаа 20 хувиар нэмж, нийт 30 хувиар нэмснээр үнийн өсөлтөд сөрөг нөлөө үзүүлэхгүй байхаар эдийн засгийн өсөлтийн боломжоор нэмэгдэж байна гэж Засгийн газраас мэдэгдлээ.
Тухайлбал, эмч нарын цалинг 2019 оны нэгдүгээр сарын 1-нээс 27-47 хувиар нэмж байгаа аж.
Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл энэ талаар мэдээлэл хийхдээ “Эмч нар цалингийн сүлжээгээр 4, 5 дугаар шатлалд байсныг Засгийн газрын хуралдаанаар 6, 7 руу шилжүүллээ. Ингэснээр эмч нарын цалин 21.3-47.1 хувиар нэмэгдэж байна. Мөнгөн дүнгээр тооцвол 122-270 мянгаар нэмэгдлээ” гэсэн юм.
ВИДЕО ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 4 )
цалингийн шатлалыг жишиг болгоод олон жил болж байна. заавал энэ шатлалыг барих шаардлагагүй гэсэн үг. учир нь Хөдөлмөрийн, Төсвийн, Төрийн албаны хуулинд ”адил албан тушаалд адил цалин хөлс олгоно” гэсэн заалт бий. энэ ч их зөв зарчим юм. Ижил албан тушаал, ажлын байрны үндсэн цалин хаана ч ижил байх ёстой. шатлалаа бүрмөсөн устгана уу. жижигхэн байгууллагын жижигхэн тархитай дарга нябо нар үүнийг ашиглаад цалин хөлсийг огт нэмдэггүй. энэ нь төрийн нэр хүндийг гутааж буй нэг жишээ юм.
эерэг мэдэээл болохоор аөраа өгөөл хүүхдийн өвчлөл их бгааг ерөөсөө мэдээлэхгзй ямар ч арга хэмжээ авдаггүй энэ дарвайтал нүүрээ татуулчаад тэнэг чавганц
САЙН САЙДТАЙ ХҮМҮҮС НЬ ИНГЭЭД АЛИНГАА НЭМЭЭД. ШУА-ИЙН ЦАЛИН ҮНЭХЭЭР БАГА. НЭМЭГДҮҮЛЭХИЙН ТӨЛӨӨ ЮУ Ч ХИЙХГҮЙ ЮМ.
бүдүүн гахай