Дорноговь аймаг 2019 оныг "Гэр бүлийг дэмжих жил" болгон зарласан. Жилийн ажлын хүрээнд гэр бүл, өсвөр насныхан, залуусын хөдөлмөр эрхлэлт, эрэгтэйчүүдийн зөвлөгөөн, эцэг эхийн зөвлөгөөн, гэр бүлийн боловсрол олгох үе шаттай сургалтууд гээд олон ажлыг зохион байгуулахаар төлөвлөсөн байна.
Тус аймагт архины хамааралтай 300 гаруй өрх айл байгаа бөгөөд үүнээс улбаалсан гэр бүлийн хүчирхийлэл, гэмт хэрэг гардаг тул хүчирхийлэлд өртөгсдийг хамгаалах байрыг энэ оны гуравдугаар сард ашиглалтад оруулахаар төлөвлөжээ. Мөн жендэрийн эрх тэгш байдлыг хангах аймгийн дэд хөтөлбөрийг үргэлжлүүлэн хэрэгжүүлах юм байна. Өнгөрсөн онд хүүхэд хамгаалах байрыг Замын-Үүд суманд ашиглалтад оруулсан юм.
Сэтгэгдэл ( 0 )