НИТХ: Нийслэлийн Засаг даргыг сонгох нууц санал хураалт эхэллээ

З.Тэмлүүн | Zindaa.mn
2019 оны 01 сарын 16

Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан нийслэлийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар үргэлжилж байна. Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нар ажиллаж байгаа бол тооллогын комиссын гишүүдэд Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг, Э.Бат-Амгалан нар ажиллаж байна.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва үдээс өмнөх хуралдааны эхэнд танилцуулсан ба Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжжээ.

 

Хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид  дэвшүүлсэн ба хоёр нэр дэвшигчид НИТХ-ын төлөөлөгчид саналаа өгч байгаа юм.

 

Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан хотын даргад нэр дэвшиж буйтай холбогдуулан түүний санал болгосноор ээлжит бус VI хуралдааныг төлөөлөгч Б.Батнасан даргалан явуулж байна.

 

ШУУД ҮЗЭХ



Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top