Нийслэлийн ИТХ-ын ээлжит бус VI хуралдаан нийслэлийн Засаг даргыг сонгох нууц санал хураалтаар үргэлжилж байна. Нийслэлийн Засаг даргад өрсөлдөж буй С.Амарсайхан, С.Мөнхчулуун нарын нэгийг сонгох нууц санал хураалтад НИТХ-ын 43 төлөөлөгч оролцсоноос нэг санал хүчингүйд тооцогдож, нэр дэвшигчдийн санал 21:21-ээр тэнцлээ. Иймд тооллогын комиссоос дахин санал хураалт явуулах шийдвэр гаргалаа.
Нууц санал хураалтын тооллогын комиссын даргаар Ц.Сандаг-Очир, нарийн бичгийн даргаар Б.Сүхбаатар нар ажиллаж байгаа бол тооллогын комиссын гишүүдэд Д.Баярсайхан, Ц.Одонтунгалаг, Э.Бат-Амгалан нар ажиллаж байгаа юм.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нэр дэвшүүлэх тухай асуудлыг нийслэлийн ИТХ дахь МАН-ын бүлгийн дарга Р.Дагва үдээс өмнөх хуралдааны эхэнд танилцуулсан ба Нийслэлийн МАН-ын Тэргүүлэгчдийн зүгээс нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайханы нэрийг дэвшүүлж, МАН-ын Удирдах зөвлөл 100 хувийн саналаар дэмжсэн.
Харин хуралдааны үеэр нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч С.Мөнхчулуун өөрийн нэрийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчид дэвшүүлснээр хоёр нэр дэвшигчийн нэгийг сонгох болж, НИТХ-ын төлөөлөгчид саналаа өгч байгаа юм.
ВИДЕО ҮЗЭХ
Сэтгэгдэл ( 9 )
Одоо дүү нь автомат гаргаж буудах байхдаа, ах нь том дарга болсон болохоор
Сэлэм эргүүлсэн дүү юу болсон бэ?
Шал хедеений хэдэн юмнууд итх- н гишуун гээд сууж байх юм. Манай хотынхоноос ер нь цеехен шуу. ИТХ- н гишуун их амттай бялуу бололтой. Эд яг юу хийсэн бэ?
ЯАЖ Ч БОДСОН АМАРСАЙХАН ДЭЭР ДЭЭ
Мөнхчулуун чинь харинч арай дээр нь шдээ?!
Мөнхчулуун чинь харинч арай дээр нь шдээ?!
Мөнхчулуун чинь харинч арай дээр нь шдээ?!
monkhchuluunii duu selem erguuled irj bnu
Monksaihan ch geh shig oor hun oldohgui baigaa yum uu ?