Баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайрах уу?

2019 оны 01 сарын 17

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг байгуулсан 2009 оны намар засгийн өмнөөс голлох үүрэгтэй ажилласан гурван сайдын нэг бол С.Баярцогт. Түүнийг Сангийн сайдаар ажиллаж байхдаа, эрх мэдэл, албан тушаалын байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон байж болзошгүй гэх үндэслэлээр 2018 онд яллагдагчаар татан, цагдан хорьж байв. Тэгвэл өчигдөр /2019.01.16/ Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх С.Баярцогтыг цагдан хорих тухай АТГ-аас прокурорт хүргүүлсэн саналыг хэлэлцээд, нэг сарын хугацаатай цагдан хорих шийдвэр гаргалаа.


С.Баярцогтод холбогдох хэргийг шалгах явцад хилийн чинадад үйлдэгдсэн байж болзошгүй шинэ баримт, нөхцөл байдал илэрсэн, энэ нь хувьцаатай холбоотой асуудал гэх албан бус мэдээлэл байгаа юм. 


2018 оны зургадугаар сард батлан даалтад гарсан түүнийг долоон сарын дараа дахин яллагдагчаар татаж, цагдан хорих болсон нь анхаарал татаж байна. Түүний араас Ерөнхий сайд асан С.Баяр, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэг, “Эрдэнэс Монгол”-ын захирал асан Б.Бямбасайхан, Татварын ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан нарын асуудал ч босч ирэх үү гэдэг асуулт тавигдаж байгаа юм. С.Баяр Оюутолгойн гэрээг байгуулсан засгийг удирдаж байсан бол Ч.Сайханбилэг, Б.Бямбасайхан нар 2015 онд Дубайн төлөвлөгөөг баталсан албан тушаалтнууд. Тэднийг албан тушаалын давуу байдлаа ашиглаж, бусдад давуу эрх олгосон гэсэн үндэслэлээр мөн шалгасан. Тэгэхээр өнгөрсөн хавар С.Баярцогтоор салхийг нь хагалж байсан Оюутолгойтой холбоотой баривчилгаа 2019 оны хавар давтагдах уу гэдэг асуулт энэ нөхцөлд эрхгүй дагалдаж байна.

 

 

  • Энэ удаагийн баривчилгаатай зэрэгцэн улс төр болоод эдийн засгийн ямар үйл явц өрнөж буйд анхаарал хандуулъя. Эрх баригчид талцсан энэ үед АТГ ээлжит улс төрийн чанартай акц эхлүүлэв үү гэх хардлага нэг талаас дагаж буй. Тэгвэл нөгөө талаас “Оюутолгой” компани дотоодоос эрчим хүчээ авах тохироонд хүрээд удаагүй байгаа энэ үед хөрөнгө оруулагч тал “Рио Тинто” Монголын улстөрчдөд нөлөөлж, гэрээ байгуулсан гэх агуулга дахин сэргэж байгаа нь анхаарал татаж байна.


Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээнд Д.Тэрбишдагваар ахлуулсан Ажлын хэсэг шалгалт хийсэн. Шалгалтаар олон зөрчил илэрсэн гэж Ажлын хэсгийн ахлагч өөрөө мэдэгдсэн.  Аудитын болон АТГ-ын дүгнэлт, санаа оноо хүлээгдээд байгааг мөн тэрбээр хэлж байсан. Аудитын байгууллага  гүний уурхайтай холбоотой тоо, дүгнэлт гаргаж өгөх ёстой бол АТГ хөрөнгө оруулалтын гэрээтэй холбоотой хууль бус асуудлууд юу байгаа талаар холбогдох мэдээллийг Ажлын хэсэгт хүргүүлэх ёстой. Тэгвэл АТГ алхам хийж, прокурорт санал хүргүүлснээр, шүүх С.Баярцогтод холбогдох асуудлыг хэлэлцэн, хорих шийдвэр гаргалаа.


Дашрамд өгүүлэхэд, С.Баярцогтыг  өнгөрсөн жил АТГ-аас баривчилсны дараа гадны хэвлэлүүд, тухайлбал “Ройтерс” мэдээлэхдээ “Швейцарь Улсын Ерөнхий прокурорын газраас явуулж буй мөрдөн шалгах ажиллагааны хүрээнд С.Баярцогтыг 2008 онд 10 сая ам.доллар шилжүүлэхэд ашигласан банкны дансыг битүүмжилсэн гэх мэдээлэл байна. С.Баярцогт 2009 онд Канадын Айванхое Майнз компанитай Монгол Улсын нэрийн өмнөөс томоохон уурхайг хөгжүүлэх гэрээ байгуулж, хувьцааны 66 хувийг нь энэ компанид олгожээ. Айванхое Майнз компани нэрээ Туркойз Хиллс Ресурс болгон өөрчилсөн бөгөөд түүнийг Англи-Австралийн уул уурхайн Рио Тинто эзэмшиж байгаа юм. Монгол Улсын Авлигатай тэмцэх газрын мэдээлснээр, зөвхөн Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээг шалгаагүй бөгөөд Дубай хотод 2015 онд Монгол Улсын Засгийн газар, Туркойз Хиллс, Рио Тинтогийн хооронд байгуулсан далд уурхайн олборлолтын санхүүжилтийг мөн шалгаж байгаа юм байна... Оюутолгойн уул уурхайн төсөлтэй холбоотойгоор С.Баярцогт руу шилжүүлсэн байж болох сэжигтэй гүйлгээг шалгаж байгаа боловч уг асуудалд Рио Тинтог ямар нэгэн байдлаар буруутгаагүй гэж Швейцарийн Прокурорын газраас мэдээллээ” гэж байв.


Харин С.Баярцогт өөрөө хэвлэлийн хурал хийхдээ “АТГ, Швейцарийн Холбооны Улсын Прокурорын байгууллагатай хамтран над дээр эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Би үүнд баяртай байгаа. Манайхан дотоодын шийдвэрт итгэдэггүй. Тиймээс гадны байгууллагатай хамтрах замаар асуудлыг нэг талд гаргана гэсэн хүлээлттэй байна” гэж байв.


Энэ удаа С.Баярцогтыг баривчилсан нь түүний ХҮЛЭЭЛТЭД өгсөн хариулт болж харагдаж байна. С.Баярцогтоор эхэлсэн баривчилгаа С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг дайраад өнгөрөх үү гэдэг нь шинэ ХҮЛЭЭЛТ үүсгээд байна.

Сэтгэгдэл ( 14 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
trttr(45.117.35.4) 2019 оны 01 сарын 22

yaj ch harsan hulgaichuud l baigaa yum daa.

0  |  0
bid(202.9.44.167) 2019 оны 01 сарын 20

xarax l vldlee

0  |  0
Atg(202.9.43.148) 2019 оны 01 сарын 19

Urshuuliin huuli hvleegeed bna udahgvi huuli garahaar yallaad zurvvleed urshuunduu ed nariig

0  |  0
Mongolchyydiin helj (148.60.92.227) 2019 оны 01 сарын 19

Hymyysiin helj baigaa ynenii ortoi doo!deer ni Bayar gedeg hyn ch muuhai ataach,yrbagch adgiin hyn ni men!N.Enhbayariin songyyliin menejir hyn yaj yrbaj saarantlaa?adgiin hyn l neg tiimerhyy yiliig hiideg sanadag setgedeg,ene hyniig odoo tyrgen salgah ni zeb?....

0  |  0
Зочин(75.159.145.49) 2019 оны 01 сарын 18

Хулгайч

0  |  0
z(202.9.42.147) 2019 оны 01 сарын 18

Ухна байхад Баярыг яаж оролдховдээ

0  |  0
Уншигч өндөр настан(202.9.43.110) 2019 оны 01 сарын 17

Баярцогтоос илүү хамгийн аймшигтай хүн чинь С.Баяр бна ш дээ.Эрх мэдэл албан тушаалаа ашиглан улсын өчнөөн мөнгө гудраад зогсохгүй 7сарын1ний жагсаалыг үймээн болгон 5 хүний аминд хүрсэн алуурчин гэдгийг УИХын танхимаас зарласныг Монгол даяараа сонслоо.Энэ төр самарсан бузар амьтныг цаазлаач

0  |  0
zochin(185.216.34.173) 2019 оны 01 сарын 17

Yagaad odoo boltol Bayar, Saichanbileg gegch itgeetuuded zugeer baigaad bgsbyum ve?

0  |  0
Jejeh(172.58.184.172) 2019 оны 01 сарын 17

Bayrtsogt bol eleg buruu zus buruu lalar.tsaanaa neg hondii muuhai hun

0  |  0
Мэргэжлийн хүн(202.179.25.73) 2019 оны 01 сарын 17

Эд нарыг яах ч үгүй. Ард иргэдийг тайвшруулах гэсэн заль мэх юм. Элбэгдорж ял эдэлж шийтгэл хүлээвэл жинхэнээсээ ажиллаж байна гэж ойлгох хэрэгтэй.

1  |  0
HKGHKFHFK(103.229.123.181) 2019 оны 01 сарын 17

MONGOLIIN HUULICHID GEJ SHALCHIGNASAN GARGASAN SHIIDVERTEE ERGEJ BUCSAN BUSDIIN NULUUGUUR AMAAR AJILAA HIIDEG YDARSAN HUND LANTUU BUULGAJ ZADARSAN NOVSHNUUDAD GULUG BOLDOG UURIIN MEDLEG TOLGOIGUI ASHIG SONIRHOL ALBAN TUSHAALIIN TULUU HUNIIG HELMEGDUULDEG DARGA NART UILCHILDEG IIM L HUMUUS BIDNII AMI AMIDRALIIG SHIIDEJ SUUDAG.BAYR S-BILEG SUGAR GESEN MUNGUTEI NULUUTEI HUMUUST HALDAJ CHADAHGUI.

1  |  0
yyyyyy(202.70.41.206) 2019 оны 01 сарын 17

odoo yvuulax xeregtei bna

1  |  0
Иргэн(64.119.22.113) 2019 оны 01 сарын 17

Эхэлсэн юу байхав, дээр дутуу хаяснаа учрыг но олохгүй юу. Буруу бол хариуцлага тооц, буруугүй битгий хүн зовоож шоудаад бай

1  |  0
0(202.131.243.186) 2019 оны 01 сарын 17

албан тушаалаа ашиглан улсын хөрөнгөөр баяжигсад

1  |  0
Top