Говьсүмбэр аймгийн Татварын хэлтэс аймгийн Номын сантай хамтран “Татвар - номын анд” аяныг энэ сарын 7-ноос нэг сарын хугацаатай зарласан. Аяныг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдад татварын боловсрол олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх нийгмийн сэтгэлзүйг төлөвшүүлэх зорилгоор зарласан юм. Аяны хүрээнд утга зохиолын хэлбэрээр дамжуулж яруу найрагч Р.Батжаргал, зураач Б.Мөнх-Өлзий нарын бүтээл “Тоодой хүү” комикс номыг ерөнхий боловсролын сургуулийн бага, дунд ангийн сурагчдын уншлагад зориулан аймгийн Номын сангийн фондод хандивлажээ.
Мөн бага, дунд ангийн сурагчдад татварын анхны мэдэгдэхүүн олгох, ирээдүйн татвар төлөгчдийн татвар төлөх сэтгэлзүйг төлөвшүүлэх зорилгоор тус хэлтсийн хамт олон “Тоодой хүү” номыг уншиж, ойлгосноо бусдад хэн сайн түгээх вэ уралдааныг зохион байгуулахаар болсон байна.
Сэтгэгдэл ( 0 )