Кенийн аюулгүй байдлын хүчнийхэн Найроби хотын Dusit зочид буудалд халдлага үйлдсэн этгээдүүдийг устгаж, барьцаанд байсан хүмүүсийг суллажээ. Дор хаяж 14 хүний амийг хөнөөсөн энэхүү халдлагыг хариуцлагыг Аль Шабааб гэх Сомалийн лалын бүлэглэл хүлээсэн гэнэ.
Кенийн Ерөнхийлөгч Ухуру Кеняттагийн хэлснээр, DusitD2 цогцолбороос 700 гаруй энгийн иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлжээ. 20 цаг үргэлжилсэн бүслэлтэд хэдэн этгээд оролцсоныг тэрбээр тодруулаагүй байна.
Халдлага мягмар гарагт /2019.01.15/ орон нутгийн цагаар 15.00 цагт эхэлсэн бөгөөд зогсоолын талбайд дэлбэрэлт болж, зочид буудлын үүдний танхимд бөмбөг дэлбэрчээ. Амиа алдсан хүмүүсийн дунд АНУ, Британийн иргэд байжээ.
DusitD2 цогцолборт Colgate Palmolive, Reckitt Benckiser, Pernod Ricard, Dow Chemical, SAP зэрэг олон улсын компаниуд үйл ажиллагаа явуулдаг ба тус зочид буудал Тайландын Dusit Thani зочид буудлын салбар нь юм.
Сэтгэгдэл ( 0 )