Сураггүй алга болсон гэх охин эмээ, өвөөгийндөө байсан гэв

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 17

Нийслэлийн Баянгол дүүргийн гуравдугаар хорооноос 10 настай охин сураггүй алга болсон гэх мэдээлэл цахим орчинд тараад байгаа билээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 7-ны өдрийн 11:00 цагийн орчимд 10 настай охин Далайжаргалын Аззаяа охин гэрээсээ гараад сураггүй болсон гэх зарлал сошлд тарж эхэлсэн ба цагдаагийн алба хаагчид охиныг алга болсны маргааш Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт байрлах эмээ өвөөгийнхөө гэрт байсныг олсон байна.

 

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээлэлийн төвийн мэргэжилтэн цагдаагийн ахмад М.Мөнхшүрээс тодруулахад "Гэрээсээ гараад сураггүй алга болсон гэсэн мэдээлэл ар гэрээс нь нэгдүгээр сарын 7-ны өдөр ирсэн. Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийнхэн эрэн хайх ажиллагаа явуулсан. Харин маргааш өдөр нь буюу нэгдүгээр сарын 8-ны өдөр эмээ өвөөгийнхөө гэрт байсныг тогтоосон. Тухайн охин гэртээ ганцаараа байх үедээ гэрээсээ гарч явсан байсан. Ингэхдээ гудамжинд явж байсан хүнд төөрчихлөө хэмээн хэлээд эмээ өвөөгийхөө гэрийг зааж өгөөд хүргүүлсэн байсан" гэв.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top