Хятад, Орос, Монгол хамтран Сибирийн тогорууг хамгаална

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Хятад, Орос, Монголын байгаль орчны зургаан байгууллага мөхлийн ирмэг дээр ирсэн Сибирийн тогорууг хамгаалах үйлсэд хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зуржээ. Бээжин хотын байгалийн шинжлэх ухаан, Нанчан  хотын Сибирийн тогоруу хамгаалах тав, ОХУ-ын Шинжлэх ухааны академи, Монгол Улсын шувуу судлах, хамгаалах хүрээлэнгүүд санамж бичгийн хүрээнд хамтран ажиллах юм.

 

Олон улсын байгаль хамгаалах сангаас гаргадаг улаан номд нэн ховордсон амьтдын тоонд орсон Сибирийн тогоруу гэх төрөл зүйл дэлхийд 3600 бодгаль бүртгэлтэй байдаг ажээ. Сибирийн тогоруу Хятадын дорнод хэсэг, ОХУ-н баруун хэсэг, Монголын төвийн хэсгээр нүүдэллэн амьдардаг гэж бүртгэгдсэн байна. 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top