Ойн бичил төгөл байгуулж, ногоон байгууламжийг нэмэгдүүлнэ

Э.Тэргэл | Zindaa.mn
2019 оны 01 сарын 19

Нийслэлээс 2019 оныг “Иргэдийн оролцоотой-Хөгжлийн жил” болгон зарласантай холбогдуулан Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр есөн дүүргийн Засаг даргын орлогч, Тохижилт нийтийн аж ахуйн хэлтсийн дарга, мэргэжилтэн, СӨХ-ны дээд зөвлөлийн гүйцэтгэх захирал, есөн дүүргийн орон сууцны хорооллын Сууц өмчлөгчдийн холбоодын төлөөлөлтэй уулзалт зохион байгуулав. Уулзалтаар тохижилт, ногоон байгууламжийг нэмэгдүүлж, ойн төгөл бүхий бичил цэцэрлэг байгуулах талаар хэлэлцсэн юм.


Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албанаас 2018 онд тохижилт ногоон байгууламж, инженерийн дэд бүтцийн талаар хийж хэрэгжүүлсэн ажил, 2019 онд хийхээр төлөвлөж буй ажлуудыг танилцуулав.


Уулзалтын төгсгөлд Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга Т.Гантөмөр УБЗАА-ны Тохижилт хог хаягдлын удирдлагын хэлтэс, Инженерийн байгууламжийн хэлтэс болон Дүүргийн Засаг дарга нарт хандан СӨХ-ны төлөөөллийг оролцуулсан хэлэлцүүлгийг дүүрэг бүрт зохион байгуулж, нэн тэргүүнд ямар байршилд судалгааг гаргах, нийтийн эзэмшлийн гудамж талбайд хийгдсэн тохижилт, ногоон байгууламж, тохижилтын ажлын үр дүнд бий болсон нийтийн эзэмшлийн эд хөрөнгийг иргэдийн оролцоотойгоор хэрхэн арчилж хамгаалах санал боловсруулах үүрэг өглөө.


Эх сурвалж: УБЗАА

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Иргэн(220.195.66.77) 2019 оны 01 сарын 19

Маш зөв санал...гэхдээ дундуур нь нөгөө юмнууд ороод ирэхбий...!!!???

1  |  0
Top