З.Хүрэлсүх: Хүн амины хэрэгт сэжиглэгдсэн этгээд ХЭРЭГТ НӨЛӨӨЛӨХ зорилгоор бичлэг тараасан

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 18

Зам тээврийн яаманд гарсан хүн амины хэргийн хохирогч Т.Гомбосүрэнгийн өмгөөлөгч З.Хүрэлсүх олон нийтийн сүлжээгээр тарсан дүрс бичлэгний талаар тайлбар хийлээ.

 

Тэрбээр “Энэ оны нэгдүгээр сарын 1-ний өдөр талийгаач Т.Гомбосүрэнгийн аав Р.Төмөрхуяг хорт хавдрын улмаас таалал төгссөн. Эцэг хүнийхээ хувьд талийгаачийн хэргийг үнэн зөвөөр шийдэгдэхийг хүлээж байсан ч энэ их сэтгэлийн дарамт өвчний үйл явцыг хурдасгасан байх. Сүүлд талийгаачийг их хэмжээний мөнгө авсан гэх ташаа мэдээлэл тараасан нь хүртэл сэтгэл санаанд нь хүнд туссан. Тиймээс одоо энэ бүх асуудалд албан ёсоор хариулт өгөх цаг болжээ.

 

Нэгдүгээрт, сошиалд түгсэн бичлэг дээр гарч байгаа байр бол Зам тээврийн яамны ажлын байр биш. Хоёрдугаарт, талийгаачид уул уурхайн лиценз байгаагүй. Гуравдугаарт ямар нэг лиценз зарсан гэсэн асуудалтай талийгаач огт холбоогүй. Бичлэг дээр яригдаж байгаа мөнгө бол хоёр компани гэрээ байгуулж, талууд хоорондоо зөвшилцсөний үндсэн дээр гэрээний дагуу өгч байгаа төлбөр. Түүнийгээ хүлээлгэн өгч байгаа дүрс бичлэг. Тухайн үед талийгаач Зам тээврийн яаманд ажилладаггүй, өмгөөлөгчөөр ажилладаг байсан бөгөөд дээрх үйл явдлыг баримтжуулж, бэхжүүлж авсан дүрс бичлэг юм.

 

Энэ хэрэгт холбогдсон этгээд, сэжиглэгдэн шалгагдаж байсан хүмүүс улс төрийн шалтгаантайгаар, мөнгөний хүчээр хэвлэл мэдээллийг хүртэл ашиглаж байна. Тиймээс энэ үйлдэл бол хэрэгт нөлөөлөх гэсэн явуулга гэж үзэхээс өөр аргагүй. Талийгаачийг ажлын байрандаа мөнгө солилцож байсан гэх агуулгатай бичлэгний асуудлыг хуулийн байгууллагад шалгаж байгаа. Олон нийтэд цацагдсан шиг агуулгатай зүйл биш” гэлээ.

Сэтгэгдэл ( 2 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Архины гай(76.69.77.96) 2019 оны 01 сарын 18

Согтуучуулийн зодоон. Харамсалтай

0  |  0
уууууу(27.123.214.2) 2019 оны 01 сарын 18

Алуурчин Махбал, түүний хам хэрэгтэнгүүдийн л хийж байгаа хэрэг.

1  |  0
Top