ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал жаргал ирнэ

2019 оны 01 сарын 19

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Есөн улаан мэнгэтэй, Улаан луу өдөр

 

  • Аргын тооллын: 2019.1.19, Бямба гараг

 

  • Билгийн тооллын: 13

 

  • Наран ургах шингэх: 08.32-17.32

 

  • Үс засуулбал: Жаргал ирнэ

 

  • Барилдлага: Идэр

 

  • Шүтэн барилдлага: Тийн мэдэхүй


Тухайн өдөр үхэр, бар, туулай жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба гахай, хулгана жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Баяр баясгалангийн хурим үйлдэх, шинэ гэр барих, хувцас өмсөх, чимэг зүүх, бүжиг наадам үүсгэх, эм засал хийлгэх, авшиг авах, бэрийн үйл, дайсныг дарахад болон хуран чуулах, үс угаахад сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нүд татвал тэмцэл болох, баруун чих хангинавал сайн, зүүн нь хангинавал өчүүхэн нэгнийг үзэх, тагнай загатнах, бие татвал үзэсгэлэн болох, хөлийн шөрмөс татвал үг, асуулт болно. Өдрийн сайн цаг нь бар, луу, могой, бич, тахиа, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн урагш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top