Америкт ажилгүйдэл өсчээ

2019 оны 01 сарын 21

АНУ-ын Эдийн засгийн судалгааны товчооны урьдчилсан тооцоогоор дотоодын нийт бүтээгдэхүүн нь 2018 оны 3 дугаар улиралд өмнөх оны мөн үеэс 3.5 хувиар өсч, өмнөх улирлаас 0.8 пунктээр буурсан байна.

 

АНУ-ын Хөдөлмөрийн статистикийн товчооны тооцоогоор инфляци 2018 оны  арваннэгдүгээр сард өмнөх сараас өөрчлөлтгүй, өмнөх оны мөн үеэс 2.2 хувиар өсчээ.

 

Худалдааны эдийн засгийн статистикийн товчооны тооцоогоор улирлын нөлөөллийг арилгасан, гадаад худалдааны бараа, үйлчилгээний алдагдал 2018 оны эхний 10 сард 502.7 тэрбум ам.доллар болж, өмнөх оны мөн үеэс 51.3  тэрбум ам.доллараар өсөв.

 

АНУ-ын Төв банкны мэдээллээр улирлын нөлөөллийг арилгасан, аж үйлдвэрийн салбарын үйлдвэрлэлийн индекс 2018 оны арваннэгдүгээр сард  109.4 болж, өмнөх сараас 0.6 пунктээр өссөн байна. Харин  ажилгүйдлийн түвшин 2018 оны арванхоёрдугаар сард 3.9 хувь болж, өмнөх сараас 0.2 пунктээр өссөн байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top