ДОРНЫН ЗУРХАЙ: Сүм, суварга барих, чуулан үймэхэд сайн

2019 оны 01 сарын 22

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Зургаан цагаан мэнгэтэй, Шарагчин хонь өдөр


  • Аргын тооллын: 2019.1.22, Мягмар гараг

 

  • Билгийн тооллын: 16

 

  • Наран ургах шингэх: 08.32-17.36

 

  • Үс засуулбал: Өвчин ирнэ

 

  • Барилдлага: Үхэх

 

  • Шүтэн барилдлага: Мунхрахуй


Тухайн өдөр могой, морь, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба бич, тахиа жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Сүм, суварга барих, хүүрийн газар эргэх, чуулан үймэхэд сайн. Нүд татваас эцэг эхэд аюул болох, баруун чих хангинавал эхнэртэй учрах, зүүн нь бол идээ ундаа олдох, нохой уливал гэнэт зочид ирэх болой. Энэ өдөр өндөр язгуурт хүний хэл ам болох, тагнай загатнавал их хүн ирэх, бие татвал хэрүүл тэмцэл болох, хөл татвал сайн. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод зүүн хойш мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top