Даваа гарагийн /2019.01.21/ орой ОХУ-ын Керчийн хоолой орчимд Танзани улсын далбаатай хоёр усан онгоц дээр гал гарсны улмаас 14 хүн амиа алдаж, таван хүнийг эрэн хайж байна. Урьдчилсан дүгнэлтээр, хий тээвэрлэж явсан “Maestro” усан онгоцноос “Candy” цэнэглэгч усан онгоцонд түлш шахах үеэр дэлбэрэлт болсон гэж үзэж байна. Аюулгүй байдлын дүрэм зөрчсөнөөс гадна тус усан онгоцнууд хууль бус зогсоол дээр байсан гэнэ.
Эдгээр усан онгоц дээр нийт 32 хүн байсан бөгөөд бүгд Турк, Энэтхэгийн иргэд аж.
Хоёр усан онгоцны ахлагчдыг оролцуулаад нийт 12 хүний амийг аварчээ. Гэрчүүдийн хэлснээр гурван далайчин живсэн бололтой.
“Candy” усан онгоц 1992 онд үйлдвэрлэгдсэн бол “Maestro”хөлгийг 1990 онд ашиглалтад өгчээ. Танзанийн далбаатай эдгээр онгоцнуудыг Туркийн иргэн эзэмшдэг гэнэ.
Байгаль хамгаалагчид энэ осол Керчийн хоолойн экосистемд нөлөөлнө гэж үзэж байна.
Сэтгэгдэл ( 0 )