Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурал /НИТХ/ 2019.01.16-нд хуралдаж, хотын даргаар С.Мөнхчулууныг сонгосон. Тэгвэл НИТХ-аас Ерөнхий сайдад С.Мөнхчулууныг батламжлуулах албан бичгийг хүргүүлсэн гэх мэдээлэл гараад байсан ч Засгийн газрын Хэрэг эрхлэх газарт ирээгүй байгаа юм байна.
Д.Баясгалан: Хотын даргыг батламжлах бичиг ЗГХЭГ-т ирээгүй
Засгийн газарт НИТХ-аас С.Мөнхчулууныг Хотын даргаар батламжлах тухай албан бичиг ирүүлсэн эсэхийг асгийн газрын Хэрэг эрхлэх газрын тэргүүн дэд дарга Д.Баясгалангаас лавлалаа. Тэрбээр “НИТХ-аас хотын даргыг батламжлах бичиг ирээгүй байна. Нийслэлийн Засаг даргад нэр дэвшигч нь хуулийн тодорхой шаардлагуудыг хангасан байх ёстой. Тэр бүгдийг хангасан нотолгоо ирэх ёстой. Юунаас болоод албан бичиг удаад байгааг мэдэхгүй. Нарийндаа хуулийн заалтад хугацаа байхгүй. Хэрэв Ерөнхий сайд татгалзаад, НИТХ дараагийн хүнийг оруулж ирэх юм бол тав хоногийн дотор шийдэх ёстой. Шийдвэрийг Ерөнхий сайд гаргана” гэсэн хариулт өгөв.
***
С.Мөнхчулуун: НИТХ-ын олонхийн саналыг авсан учраас батламжилна гэдэгт итгэж байна
Харин Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн албан тушаалд нэр дэвшиж, НИТХ-аасаа дэмжлэг аваад буй С.Мөнхчулуун “Өчигдөр /2019.01.21/ орой 18.30 цаг гэхэд НИТХ-ын Тамгын газраас албан бичиг нь гараагүй байсан. Энэ сарын 16-нд гарсан НИТХ-ын тогтоол дээр огноо нь дарагдаагүй, дугаар аваагүй, уламжлах бичигт нь гарын үсэг зурагдаагүй байсан. ЗГХЭГ-ын тэргүүн дэд дарга Б.Баясгалангийн мэдээлж байгаагаар бол албан бичиг очоогүй байгаа юм байна. Өнөөдрийг хүртэл тогтоолоо хүргүүлэхгүй байгаа нь Ерөнхий сайдын хуулиар олгогдсон эрхэнд халдсан үйлдэл болж байна. Ингээд зогсохгүй Ерөнхий сайдын өмнөөс ийм мэдээлэл гарчихсан мэтээр мэдээлэл тарааж байгаад харамсаж байна. Хуульд заасан бүх шаардлага, шалгуурыг хангаснаас гадна НИТХ-ын олонхийн саналыг авсан учраас батламжилна гэдэгт итгэж байна” гэсэн тайлбар хийлээ.
Сэтгэгдэл ( 3 )
Сэлэм Тогмидын ахыг дэмжсэн гол хүн нь цагаан үстэй хонь иддэггүй чоно санаатай өвгөн байгаа нь хэнд ойлгомжтой. бат-үүлтнүүд хор найруулж дүүрдэггүй гүзээн шуналынхаа юу ч хийхээс сийхгүй болсноо олонтаа харууллаа. Зөвхөн хонь иддэггүй монгол хүн өөрийгөө боддог урваач буриад дэмжсэн гэж үзээд тогмидын ахыг эрх мэдэлд хүргэж үл болно.
Ehneesee iim asuudal daguulsan nuhduud turiin alband demii dee. Amarsaihan boloh yostoi bsan yum. Arai ner tsever hun dee.
Их хүссэн шунасан хүнд юуг бүү атгуултгэдэг билээ сайн бод !!!!