Тэрбумтнуудын тоо 2 дахин өсчээ

2019 оны 01 сарын 22

17 байгууллагыг эгнээндээ нэгтгэж, дэлхийн 90 улсад үйл ажиллагаа явуулдаг олон улсын “Oxfam” сангаас Давосын эдийн засгийн чуулганыг угтан сонирхолтой тоонуудыг мэдээлж байна. Дэлхийн тэрбумтнуудын тоо сүүлийн 10 жилд хоёр дахин өсчээ. Тэргүүлэгч 43 тэрбумтны хөрөнгийн хэмжээ манай дэлхийн 3 тэрбум 700 сая хүний хөрөнгөтэй тэнцэж буй аж.


Дэлхийн тэрбумтнуудыг тэргүүлэгч Жефф Безосын хөрөнгийн ганц хувь нь Этиопийн эрүүл мэндийн салбарын төсөвтэй тэнцэж байна. Тэгвэл АНУ-ын ганц бие цагаан арьст эр Латин Америк ганц бие эмэгтэйгээс дунджаар 100 дахин  их хөрөнгөтэй гэжээ. Энэ нь цаад утгаараа  арьс өнгөөр ялгаварлан гадуурхах үзэлтэй холбогдож буйг дурдсан байна. Мөн дэлхий дахинд баян ядуугийн ялгаа улам бүр нэмэгдэж буйг  тус байгууллагын зүгээс онцолжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top