"Монгол мал" үндэсний хөтөлбөр, "Нянгийн тэсвэржилтээс сэргийлэх салбар дундын үйл ажиллагааны 2017-2020 оны төлөвлөгөө"-ний хэрэгжилтийг тус тус хангуулах зорилгоор 2018 оны улсын төсвийн хөрөнгө оруулалтаар нян судлалын иж бүрэн лабораторийн 31 нэр төрлийн тоног төхөөрөмж, эмнэлгийн хэрэгслийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдын 2018 оны А-212 дугаар тушаалаар зарим аймгийн мал эмнэлгийн газар олгохоор шийдвэрлэсэн.
Энэ дагуу нян судлалын иж бүрэн лабораторийн тоног төхөөрөмжийг эхний ээлжинд Орхон аймгийн мал эмнэлгийн газарт хүлээлгэн өглөө. Тус тоног төхөөрөмжийг орон нутгийн мал эмнэлгийн лабораторид хүлээлгэн өгснөөр лабораторийн оношилгооны чадавх сайжирч, шинжилгээний хариу түргэн шуурхай гарах боломж бүрдэн, нян судлалын шинжилгээний ач холбогдлыг дээшлүүлэх, тандалт судалгааг тогтмол хийх боломжийг бүрдүүлж байна.
Мөн сүүлийн жилүүдэд өсөн нэмэгдэж буй антибиотикийн зохисгүй хэрэглээ, эмийн гаж нөлөө ихсэх, нянгийн тэсвэржилтээс сэргийлэх, эмийн эмчилгээний үр дүнг сайжруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чухал үр дүнтэй хөрөнгө оруулалт гэж үзэж байгаа юм.
Эх сурвалж: ХХААХҮЯам
Сэтгэгдэл ( 0 )