ДОРНЫН ЗУРХАЙ: Гадагш эд өгөхөд сайн

2019 оны 01 сарын 23

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Таван шар мэнгэтэй, Цагаан бич өдөр

  • Аргын тооллын: 2019.1.23, Лхагва гараг
  • Билгийн тооллын: 18
  • Наран ургах шингэх: 08.30-17.37
  • Үс засуулбал: Эд малын гарлагатай
  • Барилдлага: Үхэх
  • Шүтэн барилдлага: Өтлөх үхэхүй


Тухайн өдөр гахай, хулгана, үхэр, луу, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн ба могой, морь жилтнээ сөрөг муу нөлөөтэй тул элдэв үйлд хянамгай хандаж, биеэ энхрийлүүштэй. Эд хураах, номын өглөг өгөх, угаах, гадагш эд өгөхөд сайн. Зүүн нүд татвал хувцас олдох, баруун нь бол элчтэй учрах, хөл тагнай татвал өөрийн гэрт үзэсгэлэн болох, бие татвал бурханыг дурьдахуй болой. Өдрийн сайн цаг нь хулгана, үхэр, луу, могой, хонь, нохой болой. Хол газар яваар одогсод зүүн зүгт мөрөө гаргавал зохистой.

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top