Хойд Солонгост баллистик пуужингийн нууц баазыг илрүүлжээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 23

Хойд Солонгост баллистик пуужингийн нууц баазыг мөрдөгчид илрүүлсэн тухай Вашингтонд төвтэй Стратеги, олон улсын судалгааны төвөөс гаргасан илтгэлд дурджээ.

 

Энэхүү бааз нь Хойд Солонгосын засгийн газраас дэлхий нийтэд мэдүүлээгүй пуужин хадгалах 20 газрын нэг нь юм гэж тус илтгэлд тэмдэглэсэн байна. Энэ газрын тухай өмнө нь мэдэгдээгүй тул АНУ, БНАСАУ-ын хооронд байгуулсан цөмийг зэвсгээс ангижрах тухай гэрээ тэрхүү баазад үйлчлэхгүй гэнэ. Эл нууц бааз Nodong стратегийн хүчний пуужингийн бригадын штабын үүрэг гүйцэтгэдэг гэж мэдээлжээ.

 

Цэрэггүй бүсээс хойш 212 км зайд орших Сино-ри цогцолбор нь Өмнөд Солонгос, Япон, АНУ-ын Гуамын арал хүрэх хүчин чадалтай баллистик пуужин үйлдвэрлэхэд гол үүрэг гүйцэтгэдэг 18 кв.км талбай бүхий бааз юм.

 

2018 оны зургадугаар сард АНУ, Хойд Солонгосын тэргүүн нарын түүхэн дээд хэмжээний уулзалт болж, талууд цөмийн зэвсгээс ангижрах тухай хамтарсан баримт бичигт гарын үсэг зурсан билээ. Гэрээ ёсоор АНУ Хойд Солонгост аюулгүй байдлын баталгаа олгох амлалт өгсөн бол Хойд Солонгос цөмийн зэвсгээс ангижрах үүрэг хүлээсэн юм. Гэсэн хэдий ч Хойд Солонгос пуужин үйлдвэрлэсэн хэвээр байна гэж хэвлэлээр мэдээлж байгаа билээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Монгол(112.72.11.104) 2019 оны 01 сарын 25

Тэр аюулгүй байдлын баталгаа гэдэг чинь худлаа хулхи юм байдаг юм билээ. Украйнд Орос бас тийм амлалт өгж байгаад цөмийн зэвсгийг нь авчихсаныхаа дараа Крымийг булаачихсан.

0  |  0
Top