Капитал болон бусад банк халамжийн мөнгө олгохоос ТАТГАЛЗСАН гэв

2019 оны 01 сарын 23

2019 оны нэгдүгээр сарын Нийгмийн халамжийн мөнгөө авах гэсэн иргэд Төрийн банкинд олноороо дараалал үүсгэж буйтай холбоотойгоор тус банкны зүгээс мэдэгдэл гаргасан байна.

Мэдэгдэлд “2019 оны нэгдүгээр сарын Нийгмийн халамжийн санхүүжилт Төрийн банкинд орж ирээгүйгээс үүдэн Төрийн банкны салбар нэгжүүдэд халамжийн мөнгө хүлээсэн иргэд дараалал үүсгэж байна. Дээрх үүссэн нөхцөл байдал нь Төрийн банкнаас шалтгаалаагүй бөгөөд санхүүжилт орж ирсэн даруй иргэдийн халамжийн мөнгийг олгоход бэлэн байна.

 

Мөн Капитал банк болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа тул нийгмийн халамжийн санхүүжилтийг иргэдэд хүргэх үйлчилгээг Төрийн банк дангаараа үзүүлж байгаа нь ачаалал эрс нэмэгдэх шалтгаан болж байна.

 

Иргэд та бүхнийг банкны салбарт удаан хүлээлгэхгүй байх зорилгоор Төрийн банкны www.statebank.mn цахим хуудсаар болон www.facebook.com/StatebankMN/ фэйсбүүк хуудас, Гялс банкны аппликейшнээр дамжуулан аль дүүрэгт, ямар халамж орсон талаарх мэдээллийг тухай бүр нь хүргэнэ” гэж мэдэгджээ.


Тодотгоход, Нийгмийн халамжийн санхүүжилт нь:

-Нийгмийн халамжийн тэтгэвэр

-Нийгмийн халамжийн тэтгэмж

-Нийгмийн халамжийн үйлчилгээ

-Нийгмийн хөгжлийн үйлчилгээ гэсэн төрлүүдтэй байдаг.

 

  • Халамжийн мөнгө хугацаанаасаа хоцорч, иргэдийн дунд хүлээлт үүсгэдэг жишиг бий. Харин Төрийн банкны зүгээс өгч буй мэдээллээр   Капитал болон бусад банк халамжийн мөнгө олгохоос татгалзаж байгаа гэдэг нь шинэ мэдээлэл болж байна. Гэхдээ энэ бол Төрийн банкны мэдээлэл гэдгийг тодотгоё. Бусад банкууд халамжийн мөнгө олгож байгаа эсэх талаар тодруулан мэдээлнэ.

 

УИХ-ын гишүүн Б.Ундармаагийн Капитал банк ЖДҮ-ийг хөгжүүлэх сангийн зээлтэй холбоотой асуудлаар нийгмийн анхаарлын төвд орж ирээд буй энэ үед халамжийн мөнгө олгохоос татгалзсан гэх мэдээлэл гарч байна. Капитал банкны зүгээс татгалзах хүсэлт гаргасан уу, эсвэл тийм шаардлагыг холбогдох байгууллагын зүгээс тавьсан уу гэдэг асуудал анхаарал татаж байгаа юм.

Сэтгэгдэл ( 7 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
ХӨХ(150.129.142.87) 2019 оны 01 сарын 23

СХД ИЙН НЕФТИЙН KАПИТАЛ БАНK ТАТАН БУУСАН ГЭЭД ОЛОН ХҮНИЙ ТЭТГЭВРИЙГ ХААН ТӨРИЙН ГЭХ ГАЗРУУД РУУ ХҮЧЭЭР ШИЛЖҮҮЛЖ БӨӨН АЖИЛ УДЛАА Ш ТЭЭ УНДАРМАА ХӨ

0  |  0
зочин(64.119.20.196) 2019 оны 01 сарын 23

Төрийн банк түүний ажилтнууд ажилдаа тун хойрго, маш удаан ажилладаг нь хаана ч харагддаг. Жишээ нь БЗД-н 18 хороонд байладаг төрийн банкны салбарын ажилтнууд ажлын өдрийн хэдийд ч очсон үйлчилгээн харагдахаар тасалбараа авахад ” таны өмнө 30 хүн байна ” гэсэн үг байнга бичигдсэн байгаа. Гэтэл ихэнх өдөрт оёр ихтэй, 5 теллерт ажиллах ёстой ширээ байхад 2-3хүн ажиллаж нөгөө хоёр хүн нь байдаггүй юм. иймээс иргэд ” Төрийн банк нэрэндээ таарсан үйлчилгээ удаан, хүнд сурталтай байдаг ” гэ ярих боллоо.

0  |  0
хашир(66.181.161.75) 2019 оны 01 сарын 23

Тѳрийн банк угаасаа ачаалал ихтэй, удаан хүлээлэгдэг шдээ одоо бүр хачин юм болох нь л дээ

0  |  0
Жду(43.242.243.123) 2019 оны 01 сарын 23

Капиталд удахгуй Мгл банкнаас БЭТ томилогдоно.

1  |  0
ЗОЧИН(202.179.31.77) 2019 оны 01 сарын 23

Тэр муу ЖДҮ-чин Халамжийн мөнгийг дамжуулаад өгчих сэтгэл байхгүй ёстой өөдгүй эм юмаа. Үиэр түргэн шоронд нь залвал таарна

0  |  0
Ном уншдаг иргэн(202.21.116.99) 2019 оны 01 сарын 23

Тамын тогоон үлгэрээр зовж байхдаа таарсан мунхаг ард түмэн, хийж бүтээж байгаа нэгнээ хавчсаар байгаад одоо үр дүн нь энэ. Нийгмийн даатгалын мөнгө идсэн гээд хошуураад элдвээр хэлж доромжлоод байсан одоо яахав дээ. Аль эрт л өгөх байсан юм.

1  |  0
Эргүү(202.126.88.46) 2019 оны 01 сарын 23

Олгохоор олон юм ярьна. Олгохгүй болохоор олон юм ярьна сдам

1  |  0
Top