Сар шинийн баяр дөхсөн энэ өдрүүдэд Нийгмийн халамжийн мөнгөө хүлээсэн иргэд банкинд дараалал олноор үүсгэж байгаа. Төрийн банкнаас өчигдөр /2019.01.22/ Нийгмийн халамжийн мөнгөтэй холбоотой мэдэгдэл гаргахдаа Капитал болон бусад банкууд халамжийн мөнгө олгохоос татгалзсан гэх мэдээллийг хийсэн.
Нийгмийн халамжийн мөнгө олгодог Хаан банкнаас энэ талаар тодруулахад,
"Манай Хаан банк нийслэлийн Баянзүрх, Хан-Уул, Сүхбаатар дүүргийн иргэдийн халамжийн мөнгийг дамжуулан олгодог. Яг одоогийн байдлаар Баянзүрх дүүрэгт халамжийн мөнгөний олголт хийгдэж дууссан байна. Хан-Уул дүүрэгт "Цалинтай ээж", "Насны хишиг", "Алдарт эхийн одон"-гийн мөнгө олгогдож байгаа. Сүхбаатар дүүргийн халамжийн мөнгө ороогүй байна” гэсэн мэдээллийг өглөө.
Тэгвэл өчигдөр "Халамжийн мөнгөний санхүүжилт орж ирээгүй тул иргэд дараалал үүсгэж байна" гэсэн мэдээллийг өгсөн Төрийн банкнаас өнөөдөр /2019.01.23/ тодруулж, мэдээлэл авахад,
-Одоогийн байдлаар Хан-Уул дүүрэгт "Цалинтай ээж", "Насны хишиг", "Одонгийн мөнгө" олгогдож байна. Чингэлтэй дүүрэгт "Одонгийн мөнгө", "Цалинтай ээжийн мөнгө" орж байна. 11 цагаас хойш "Насны хишиг"-ийн мөнгө орж эхлэх мэдээлэл байна. Сонгино-Хайрхан дүүрэгт "Цалинтай ээж", "Насны хишиг", "Одонгийн мөнгө" орж байгаа. Налайх дүүрэгт "Одонгийн мөнгө" орж байгаа. Баянзүрх дүүрэгт "Цалинтай ээж", "Одонгийн мөнгө", "Насны хишиг" орж байна. Баянгол, Сүхбаатар дүүргүүдэд халамжийн мөнгө шилжиж орж ирээгүй байна гэлээ.
Тодотгоход, иргэд Нийгмийн халамжийн мөнгөө авах гэж хэдэн өдөр дараалалд зогсож байгаагаа хэлж буй. Ялангуяа, ахмадуудын хувьд тэтгэврээ буусан эсэхийг банкнаас утсаар лавлахаа ч сайн мэдэхгүй, өөрсдөө очиж, дараалалд зогсох нь нийтлэг байдаг. Уг нь иргэд заавал банкинд дараалал үүсгэж хүлээх биш нэрийн дансандаа орсон мөнгийг картаараа авдаг байх нөхцөл бол бий. Тэгэхээр энэ чиглэлд банк ч, иргэд ч санаачлагатай байх хэрэгтэй байна.
Сэтгэгдэл ( 4 )
Halamjaa tsag hugtsaand ugmuur yuma halamjaar amidardag unchun yduu hvvhdvvd ih bna shde
Halamj asargaa hezee ogohiin bee.
Картаар үйлчилдэг болгооч ээ. Ер нь бүх тэтгэвэр тэтгэмжийг картаар олго. Настай хүмүүсийн тавхан төгрөгөө өгөх гэж чилийтэл зогсоож очерлуулаад сүр дуулиан болгох юм.
gruppiin mongo oroogui wnw mongoor l amidardag yah ve. 15 nd oroh estoi i doo