АТГ-т хөрөнгө, орлогоо мэдүүлэх үүрэгтэй 280 гаруй төрийн өндөр болон бусад албан тушаалтан байна. Тэгвэл өнөөдрийн байдлаар тэдний 22 нь буюу 7.5 хувь нь л хөрөнгө орлогын мэдүүлгээ гаргаж, АТГ-т бүртгүүлжээ.
Тухайлбал, УИХ-ын хоёр гишүүн, хоёр сайд, нэг Төрийн нарийн бичгийн дарга, нэг агентлагийн дарга, есөн Элчин сайд зэрэг албан тушаалтан мэдүүлгээ гаргаж, бүртгүүлжээ. Харин УИХ-ын 76 гишүүнээс зөвхөн Д.Батнасан, Т.Аюурсайхан хоёр л АТГ-т хөрөнгө, орлогын мэдүүлгээ хүргүүлээд байгаа аж.
Сэтгэгдэл ( 1 )
аюурсайхан шударга мундаг залуу юмаа