Хүний эрхийн Үндэсний Комисс, хүйтний улиралд хурдан морины уралдаан зохион байгуулсны улмаас хурдан морь унаач хүүхдийн амь нас хохирсон, олон арван хүүхэд гэмтэж бэртсэн, хөгжлийн бэрхшээлтэй болсон эмгэнэлтэй явдал гарсаар байгааг тухай бүр анхааруулдаг.
Түүнчлэн хүйтний улирал буюу өвөл хаврын улиралд хурдан морины уралдаан зохион байгуулахгүй, хүүхдээр хурдан морь унуулахгүй байх талаар Монгол Улсын Засгийн газарт болон Аймгийн Засаг дарга нарт удаа дараа зөвлөмж хүргүүлж байсан бөгөөд 2019 онд 21 аймгийн Засаг дарга нарт мөн хүргүүлээд байна.
Хүйтний улирал буюу жил бүрийн арваннэгдүгээр сараас тавдугаар сарыг хүртэлх хугацаанд газар, зам харгуй хөлдүү, халтиргаа гулгаатай өвөл, хаврын улиралд хурдан морины уралдааныг зохион байгуулснаас болж тус уралдааны үеэр болон хурдан морины үсэргээ, сунгааны үеэр хүүхэд мориноос унаж бэртэл, гэмтэл авах, гар, хөл, хацраа хөлдөөх, амь насаа алдах, хөгжлийн бэрхшээлтэй болох зэргээр унаач хүүхдүүд сэтгэл санаа, бие махбодь, эрүүл мэндийн хувьд ноцтой хохирол амссан тохиолдлууд ихээр гарч байсан бөгөөд 2019 онд хурдан морь хөлслөх үеэр 10 настай хүүхэд мориноос унаж нас барсан харамсалтай тохиолдол гарлаа.
Та бид үр, хүүхдийнхээ амьд явах, эрүүл аюулгүй орчинд өсөж, торних, хөгжих, сурч боловсрох эрхийг хангах хамгаалах үүргийг тэднийхээ өмнө хүлээдэг. Иймд иргэд та бүхнийг хүйтний улирал буюу өвөл, хаврын улиралд хүүхдээрээ хурдан морь унуулахгүй байхыг сэрэмжлүүлж байна.
Сэтгэгдэл ( 13 )
Монгол эрчүүдийн цадигаа алдсөн ихэрхэл зугаа цэнгэлийн хийрххэлийн золиос нь хүүхдүүд болдог
Ер нь энэ өвөл хаврын уралдаан гэх балай юмаа болих хэрэгтэй.
Хурдан морь яаж хөлсөлдөг юм влэ?Унаж,давхиж хөлсөлдөг биз дээ.Морины ажил гэж юу байдаг юм вэ? Хүүхдийн амь нас хохироочхоод хуулинд байхгүй нэр томъёо гаргаж бултах гэсэн арга шүү.Амь нас хохирсон хүүхдийн ээж аавууд анхаархыг сэрэмжлүүлж байна.
Авто ослоор жилдээ 400 хүүхэд нас бардаг. Утаанаас болж 4000 хүүхэд нас бардаг үүнийг хэнч тоодоггүй, Морь унаа л биз тэгээд ганц хүүхэд эндээ л биз. худлаа попрохоо больцгоо
eh survaljaa bicheechee, hednii odor, haana iim uil yavdal bolovoo. hudlaa sensatslahaa bolih heregtei.
хуцаарай худал юм бичээрэйдээ
евел хавар морь уралдуулахыг хуулиар хориг тавиач ээ!!!!!монголоороо байх хэрэгтэй байна манай есонд ур хуухдээ хайрладаг, морио дээдэлдэг уламжлалтай Дээр тавьсан зургийг харахад ер евдеж байна хуухэд морь 2-ын зовлон шавраар бичигдсэн мэт харагдаж байна даа
М.Энхболд тэргүүтэй уяач нэртэй хэдэн эргүүнүүд хүүхдийн амийг хайрлахгүй байна.
Хайран хүүхэд. Морины уралдаан хэнд хэрэгтэй юм бэ? ! Тэр эцэг, эх нь гэж ямар дүүрчихсэн амьтад байдаг юм бэ дээ
teneg uyachidiin hiij baigaa asuudal huuhdiin amiar bainga togoldog humuus ymdaa
Ovol mori uralduulhaa bolimoor umaa hairan huuhed
Эргүү монголын хийж бгаа үйлдэл харамсалтай юм
Hurddan mori gehleer l Miie sanaand oroh uym hoorhii,yagaad ch uym ter l ene holboog het ih demjij oogshuulsnees huiten ovloor hurtel uraldag bolchihloo doo