Халамжийн мөнгөө авах гэсэн иргэд 07.30 цагт дараалал үүсгэжээ

2019 оны 01 сарын 24

Баянхошуу дахь Төрийн банкны салбар. 2019.01.24. 07:30 цаг

 

Халамжийн мөнгөө авах гэж  банкны  дараалалд зогссон иргэдийн бие муудсан тохиолдол хэд хэд гараад буй талаар мэдээлсэн. Тэгвэл иргэд халамжийн мөнгөө авах гэж банк онгойхоос өмнө урт дараалал үүсгэж байна. Сонгино-Хайрхан дүүргийн Баянхошууны Төрийн банкны салбарт өнөөдөр өглөөний  /2019-01-24/  07.30 цагийн байдлаар иргэд ийнхүү дараалал үүсгэчихээд байна.

 

Сонгинохайрхан дүүрэг дэх Төрийн банкны салбаруудаар Насны хишиг, Ахмад дайчин, Одонгийн мөнгө, Цалинтай ээж хөтөлбөрийн мөнгийг олгож байгаа юм.

 

Бусад дүүрэгт халамжийн мөнгө хэрхэн олгогдож буйг дараах хүснэгтээс харна уу!


Банкны үйлчилгээ авахад улам бүр хялбар боллоо гэж арилжааны банкууд сурталчилгаа явуулдаг ч, нийгмийн халамжийн мөнгийг иргэдэд хүргэхэд ихээхэн асуудал үүсч байна. Тэрдундаа ахмад настай иргэдэд банкны үйлчилгээг ойртуулах шаардлага байгааг нөхцөл байдал харуулж байна.

 

Халамжийн мөнгө авдаг иргэдийн нэрийн данс руу орсон мөнгө, картанд нь байршчихдаг бол илүү хялбар баймаар. Гэвч ахмадууд карт ашиглах нь мөнгөө гар дээрээ авч чадахгүй байх, нууц кодоо мартах, санах, мөнгөө  бусдад алдах зэрэг асуудлуудыг дагуулна гэж хэлэгсэд байна. Гэхдээ эдгээр олон эрсдэлийг тоочоод, банкны гадаа дараалалд зогсоосоор байх уу гэдэг асуудал яригдах ёстой. Халамжийн мөнгийг шийдвэрлэж буй төр засгийн байгууллагуудын зүгээс санхүүжилтийг тогтсон хугацаандаа шийдвэрлэдэг байх нь чухал байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top