Талийгаач Ч.Чамин-Эрдэнийг амиа хорлосон гэж үзэн, ХЭРГИЙГ ХААЛАА

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

2018 оны аравдугаар сарын 25-ны өдөр Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт байрлах “Хурд” хорооллын “Кэй Эйч" апартментийн 11 давхраас 22 настай, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ унаж, нас барсан харамсалтай хэрэг гарсан билээ.

 

Хэрэг гарснаас хойш гурван сарын хугацаа өнгөрч байна. Ч.Чамин-Эрдэнэ агсны амь нас хохирсон хэрэгт Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс хэрэг бүртгэл нээн, ЦЕГ-ын Мөрдөн байцаах алба, НЦГ-ын Мөрдөн шалгах газраас хяналт тавьж ажилласан. Хэрэгт холбоотой сэжиг, таамаг бүрийг нарийвчлан шалгахад талийгаачийн амь биед халдсан, амиа хорлоход нөлөөлсөн нөхцөл байдал тогтоогдоогүй тул цагдаагийн байгууллага хэргийг хаах саналаа хяналтын прокурорт шилжүүлсэн байна.

 

Энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, дэд хурандаа Н.Баттөмөр "Талийгаачийн унасан “Кэй Эйч” апартмент хотхоны камерын бичлэгүүдийг шалгахад, Ч.Чамин-Эрдэнэ агсан хэрэг болсон өдөр буюу 2018 оны аравдугаар сарын 24-ний 10.35 цагт 6-Б байрны 10 давхраас цахилгаан шатаар Б1 давхарт бууж, гараашаар дамжин, 6-Д байрны 11 давхарт цахилгаан шатаар ганцаараа гарсан байна. Хэргийн газрын үзлэгээр 6-Д байрны 14 дүгээр давхрын коридорын салхивчны ирмэг, бариул хэсэгт, гарын мөр илэрсэн. Шинжилгээ явуулахад Ч.Чамин-Эрдэнэ агсны гарын хээтэй тохирсон. Мөн талийгаачийн цогцсоос олон тооны гэмтэл илэрсэн бөгөөд тэдгээр нь өндрөөс унах үед үүссэн байх боломжтойг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон. Талийгаачийн ах Ч.Гэрэлхүү зарим хүнийг дүүгийнхээ үхэлд буруутай хэмээн олон нийтийн сүлжээгээр тараасныг цагдаагийн байгууллага шалгасан ба сэжигтэй зүйл гараагүй байна. Тэдгээр иргэд өөрсдийг нь гүтгэсэн тухай хариу гомдол гаргасан" хэмээв.

Сэтгэгдэл ( 9 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Naiz zaluu sejigtei(108.218.234.108) 2019 оны 01 сарын 29

Naiz zaluu ni avgai huuhdee nuugaad daraa ni medsen gj Ch-giin eej yarisan. Ch-g 3 udaa jiremsluuleed zodood zulbuulsan geed ah ni helsen. Ayagui bol eeljit hardlagaa hetruuleed zodood alchaa biz. Ch zoduulan bj olon jil teseed tsug amidraad bsan gj bodohoor mungund ni l tatagdaj bsiin boluudaa. Naiz zaluu ni ih l tom ar taltai yum shig bn, mongoliin tsagdaa, huuli huchnii baiguullagiig hudaldaad avchihsan bololtoi. Herev amia horloson gevel Odnoogiin setgel zuin daramt mash tom shaltgaan bolno

1  |  1
Zochin (31.35.91.181) 2019 оны 01 сарын 24

Chaaltuur

0  |  0
ИРГЭН(66.181.164.222) 2019 оны 01 сарын 29

Тэр ах гээчийн яриа арай үнэмшилгүй санагдсан даа. Тиймэрхүү юманд итгээд л нэг хэсэг нь ёстой явж өгч байна лээ. хөөрхий элийрэлээ гэж.

0  |  1
Хохьчино(202.131.225.205) 2019 оны 01 сарын 29

Том артай бол хэнийг ч алаад шидчиж болно гэдэг нь батлагдлаа. Хүчиндий гэсэн болгоных нь дэвсгэр болж явахгүй бол охидууд минь шидүүлээд бас муу нэртэй үхэх нь дээ хөөрхий

2  |  0
Eej(150.129.142.180) 2019 оны 01 сарын 29

Bitgii hudlaa hutsaad bai. 11n davhar gj yarij bsnaa odoo 14 boltsonuu.olon toonii sharh gemtelch gehshig.14n davharaas unaad hvnees yum vldehuu?

3  |  1
зочин(64.119.20.228) 2019 оны 01 сарын 29

тэр ах ни гээд байгаа залуу дүүгээ тайван нойрсуулмаар юм. тэгтлээ дүүгээ боддог байсан юм бол яах гэж нялх охиныг өчнөөн ах хүнтэй хамтран амидруулдаг байсийн.. 20 ч хүрээгүй байж 2удаа үр хөндүүлж байхад ни юугаа хийж байсийн..Ээж ах 2-н гаргаж байгаа ааш авираас ни харахад дүүгээ охинынхоо бөгсийг үнэ хүргэж гэр бүлийнхээ санхүүг дээшлүүлэх бодолтой байсан ни харваас илт байна.. Tалийгаач ээж ах 2-тоо алтан өндөг гаргаж өгөх ёстой галуу байсан бололтой.. Tалийгаачын сэтгэл санааг үймүүлэхэд шуналтай ах ээж 2 ни харин ч их нэмэр болдог байсан байх ..

2  |  6
Аа(202.126.89.223) 2019 оны 01 сарын 29

Тэр ах нь хандив мөнгө цуглуулах гэж хүн бүрийг баримтгүй гүтгээд шоу хийж байна гэж харагдсан.Итгээд хандив өргөөд байгаа хүмүүс сайхан сэтгэл дээрээ тоглуулж байгаа нь харамсалтай

3  |  3
зочин(202.179.24.161) 2019 оны 02 сарын 02

Золгүй явдал болсон байна хайран сайхан охин, ум ма ни бади ми хум. Игэж нэг тийш нь болгох нь зөв.

3  |  1
өө(112.72.2.206) 2019 оны 01 сарын 29

ашгүй дээ ингэж эцэслэх гэж

3  |  8
Top