Иргэд НӨАТ суутган төлөгчөөс авсан төлбөрийн баримтаар сугалаанд болон НӨАТ-ын 2 хувийн буцаан олголт авах авах эрхтэй байдаг. Тэгвэл 808 мянган хэрэглэгчийн 2018 оны туршид хийсэн нийт худалдан авалтад ноогдох, НӨАТ-ын 2 хувийн буцаан олголтод 121 тэрбум төгрөг олгогдох тооцоолол гараад байгаа юм. Энэ мөнгийг сар шинийн баяраас өмнө олгоно гэж Сангийн сайд мэдэгдэж байсан. Тэгвэл ирэх долоо хоногт иргэдийн данс руу НӨАТ-ын буцаан олголтын мөнгө нь орох аж.
2018 онд 600 гаруй мянган хэрэглэгчид 78 тэрбум төгрөгийн НӨАТ-ын буцаан олголт өгч байсан. Тэгэхээр буцаан олголтын дүн өмнөх жилээс 30 гаруй тэрбум төгрөгөөр өссөн байгаа юм. Энэ өсөслтийг эдийн засаг сэргэсэнтэй холбоотой гэж тайлбарлаж байгаа юм.
Дашрамд өгүүлэхэд, 2018 оны сүүлийн НӨАТ-ын сугалааны тохирол 2019 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр явагдсан. 2018 оны арванхоёрдугаар 01-31-ний өдөр хүртэлх хугацаанд худалдан авалт хийсэн, Цахим төлбөрийн баримтын системд бүртгүүлсэн баримтуудыг хамруулсан юм. Сугалааны тохиролд нийт 25,217,275 баримт бүртгэгдсэнээс бөмбөлөг эргэх зарчмаар сугалааг явуулахад 71079096 дугаартай баримт сонгогдсон юм. Уг тохирлоор:
50 мянган төгрөгийн азтан 22,735
200 мянган төгрөгийн азтан 2,318
Нэг сая төгрөгийн азтан 239
5 сая төгрөгийн азтан 26
10 сая төгрөгийн 3 азтан тус тус тодорсон.
Харин 63030046 дугаартай баримт сонгогдон, 8 орон таарснаар 225,000,000 төгрөгийн супер шагналын азтан тодорсон юм. Гэхдээ одоогоор супер шагналын эзэн болсон хэрэглэгч сугалааны тохирлын мөнгөө авах хүсэлтээ гаргаагүй байгаа аж.
Сэтгэгдэл ( 0 )