Путин, Эрдоган нар хэлэлцээ хийлээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

2019 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Москва хотноо нэг өдрийн айлчлал хийсэн Туркийн Ерөнхийлөгч Режеп Эрдоган ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путинтэй хэлэлцээ хийлээ.

 

Хоёр улсын төрийн тэргүүн нар Сирийн мөргөлдөөнийг шийдвэрлэх алхам, хоёр улсын стратегийн хамтын ажиллагаа, АНУ Сирээс цэргээ гаргахтай холбоотой асуудлыг хэлэлцжээ.

 

Гурван цаг үргэлжилсэн хэлэлцээний дараа болсон хэвлэлийн бага хурал дээр В.Путин Сирийн асуудлыг шийдвэрлэхэд Астана хотноо зохион байгуулдаг ОХУ, Турк, Ираны дээд хэмжээний уулзалт ихээхэн үр дүнтэй гэж мэдэгджээ. Хоёр улсын дипломатууд хамтран Сирид Үндсэн хуулийн хороог байгуулах тал дээр томоохон ажлуудыг гүйцэтгэж, тус улсад улс төрийн нөхцөл байдлыг тогтворжуулах бат бэх үндсэн суурийг тавилаа гэж Оросын төрийн тэргүүн мэдээлэв. Энэ асуудлаар ОХУ-ын гадаад хэргийн яам барууны түншүүдтэй хэлэлцээ хийх гэнэ.

 

Үүнээс гадна, талууд Сирийн дүрвэгсдийг эх оронд нь буцаах, Турк, Сирийн хил дээр бамбай бүс байгуулах зэрэг асуудлаар хамтын хүчин чармайлт гаргах, хэлэлцээ хийхээр болжээ.

 

Түүнчлэн, Путин, Эрдоган нар “Туркийн урсгал” гэгдэж буй хий дамжуулах хоолойг энэ онд багтаан ашиглалтад оруулна гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ. Энэхүү хий дамжуулах хоолой Туркийн эрчим хүчний аюулгүй байдалд төдийгүй, Зүүн Өмнөд болон Өмнөд Европт чухал ач холбогдолтой гэж Путин онцолжээ.

Сэтгэгдэл ( 1 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
АНХААР!!!!!(66.181.166.134) 2019 оны 01 сарын 29

-уулзалт ихээхэн үр дүнтэй гэж мэдэгджээ иймэрхүү байдлаар Я. Болор гэгч сэтгүүлч гэж хэлэхийн хүний найруулга үг үсгийн алдааг түүгээд байвал дуусахгүй юм байна. Төрлөх хэлээрээ бичиж чадахгүй бол хүний хэл мэднэ гэж үгүй!!!!! ҮҮНИЙГ АНХААР, СУР СУР!!!!!!

1  |  0
Top