Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадона Венесуэлийн Ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж буйгаа дахин илэрхийлжээ.
“Би өөрчлөгдөхгүй. Өнөөдөр би урьд өмнө хэзээ ч байгаагүйгээр ерөнхийлөгч Николас Мадурог дэмжиж байна. Венесуэлийг ард түмэн нь удирдаж байна” гэж тэрбээр өөрийн Инстаграм хуудсандаа бичжээ.
Лхагва гарагт /2019.01.23/ ерөнхийлөгч Николас Мадурогийн дэмжигч, эсэргүүцэгчдийн жагсаал тус улсын нийслэл болон бусад хотуудад зэрэг болов. Энэ өдөр Венесуэлийн парламентын дарга Хуан Гуаидо түр засгийн газрын ажиллах хугацаанд төрийн тэргүүний үүргийг түр гүйцэтгэнэ гэж өөрийгөө зарлажээ. АНУ-ын зүгээс Гуаидог хүлээн зөвшөөрч буйгаа мэдэгдэж, хууль бус ерөнхийлөгч гэж үздэг /АНУ/ Николас Мадурогоос сөрөг хүчний эсрэг хүч хэрэглэхгүй байхыг шаардсан байна.
Мадуро дэмжигчдийнхээ өмнө үг хэлэхдээ, өөрийгөө хууль ёсны ерөнхийлөгч хэмээн зарлаад, сөрөг хүчний парламентын даргыг АНУ-ын утсан хүүхэлдэй гэжээ.
Одоогийн байдлаар, АНУ-аас гадна Гуаидог Канад, Аргентин, Бразил, Чили, Колумб, Коста-Рика, Гватемал, Гондурас, Панам, Парагвай, Перу зэрэг улс хүлээн зөвшөөрөөд байна.
Сэтгэгдэл ( 0 )