Трампыг Конгресст хандаж үг хэлэхийг зөвшөөрсөнгүй

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 24

АНУ-ын Төлөөлөгчдийн танхимын дарга Нэнси Пелоси АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп руу захидал илгээж, Засгийн газрын “шатдаун” буюу түр зогсолтыг дуусгавар болгохоос нааш танхимд цаг үеийн асуудлаар үг хэлэхийг зөвшөөрөхгүй гэж мэдэгджээ. АНУ-ын ерөнхийлөгч улс орны нөхцөл байдал, гол төлөв төсөв, эдийн засгийн байдал болон ерөнхийлөгчийн зүгээс өргөн барих хуулийн төслийн жагсаалт зэрэг асуудлаар жил бүрийн эхэнд Конгрессын хоёр танхимын нэгдсэн хуралдаан дээр үг хэлдэг уламжлал бий. 

 

Хуваарь ёсоор Дональд Трамп энэ оны нэгдүгээр сарын 29-ний өдөр Конгресст хандан үг хэлэх байсан бөгөөд үүнээс өмнө Конгресс тогтоол батлах ёстой аж.

 

Трамп АНУ-ын улс төрд тогтсон энэхүү уламжлалыг эвдэлгүй, өөр хувилбарыг хайх болно гэж мэдэгджээ. Тэрбээр Цагаан ордон эсвэл Вашингтоноос өөр газар үг хэлэх байх гэж эх сурвалжууд таамаглаж байна.

 

АНУ-ын түүхэн дэх хамгийн урт хугацааны “шатдаун” өнгөрсөн оны 22-ны өдөр эхэлж, 33 дахь өдөртэй золгоод байна. “Шатдаун”-аас болж 800 мянган холбооны ажилтнууд цалингүй хохироод байгаа билээ. Тэд лхагва гарагт /2019.01.23/ цалингүй өнжсөн нэг өдрийн нэг минутаар бодон 33 минут чимээгүй жагсаал хийжээ.



 

 

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top