Дорноговь аймгийн Сайншанд сумын ЗДТГ-аас тэмээн поло, атан тэмээний уралдаан, сайхан буур шалгаруулах тэмцээнийг Зүүнбаян багт маргааш /2019.01.25/ зохион байгуулах гэж байна. Өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилтын хүрээнд монголчуудын мал аж ахуйн соёлын нэг болсон тэмээн сүргийг хайрлан хамгаалах, адгуулан маллаж буй малчдын арга туршлагыг сурталчлах, тэмээний соёлыг түгээн дэлгэрүүлэх зорилготой юм. Тэмцээнд Дорноговийн бүх сумын малчид оролцоно. Тэмээ унах хүний насны доод хязгаар 16 байх бөгөөд нэг ижил хувцсаар жигдэрч 10 км-ийн зайнаас уралдахаар удирдамжид заажээ. Шалгарсан тэмээчдийг медаль, өргөмжлөл, мөнгөн шагналаар урамшуулна.
“Монгол тэмээн поло” спортын улсын аварга шалгаруулах тэмцээний “Ижий говь “ алтан цомын хоёр удаагийн аварга баг тамирчид Сайхандулаан сумаас төрсөн байдаг аж.
Сэтгэгдэл ( 0 )