АТГ 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдрийн хэвлэлийн хурлаараа 2018 онд хийсэн ажлын талаар мэдээллээ. Хэвлэлийн хуралд Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалтын албаны дарга, ахлах комиссар Л.Сүх-Очир, Хэвлэл, олон нийттэй харилцах ажилтан, комиссар Т.Мөнхтунгалаг нар оролцов.
Хэвлэлийн хуралд хийсэн мэдээллийг товчоор хүргэе.
АТГ Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр, Авлигын эсрэг хууль, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх хууль болон үйл ажиллагаандаа холбогдох бусад хууль тогтоомж, 2018 онд дэвшүүлсэн зорилтыг ханган биелүүллээ.
1. Авлигын эсрэг нийтийн албан тушаалтнууд болон иргэдэд зориулсан сургалтад нийт 10132 хүнийг хамруулж, оролцуулсан байна. “Худалдан авах ажиллагааны мэргэшсэн ажилтан бэлтгэх А3 сертификат олгох” сургалтад давхардсан тоогоор 102 байгууллагын 973 албан тушаалтан, АТГ-ын иргэний хяналтын зөвлөлийн 60 гишүүн хамрагдсан. Түүнчлэн олон улсын мэргэжилтнүүдийг урьж АТГ-ын санаачилгаар Монгол Улсын хууль хяналтын байгууллагын албан тушаалтнуудад зориулсан хулгайлагдсан хөрөнгийг буцаах, эрх зүйн харилцан туслалцаа үзүүлэх зэрэг санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны сургалтуудыг үе шаттайгаар зохион байгууллаа.
2. Авлигын нийгмийн хор аюулыг ухуулан таниулах, авлигыг үл тэвчих ёс суртахууныг төлөвшүүлэх хүрээнд шударга ёсны үзэл санааг төлөвшүүлэх, авлигын эсрэг боловсролын түвшинг дээшлүүлэх чиглэлээр соён гэгээрүүлэх арга хэмжээг зохион байгуулав. Тухайлбал, “Шударга ёсны төлөө” клуб байгуулан ажиллуулах, “Өөр ирээдүй”, “Авлигын эсрэг нэг үйлдэл” аян, “Шударга үнэнийг дэмжинэ” уриалга, “Хүн байхын учир” лекц, “Бид өөр ирээдүй хүсч байна” оддын давалгаа, авлигын эсрэг сурталчилгаа зэрэг соён гэгээрүүлэх олон талт арга хэмжээг хүүхэд, залууст чиглүүлэн зохион байгуулав.
3. АТГ тулгамдсан асуудал дэвшүүлж, гарц хайх, бодлого боловсруулахад тус дөхөм үзүүлэх зорилгоор
4. АТГ-аас төрийн бүх шатны байгууллагуудад хүргүүлсэн Зөвлөмжийн хэрэгжилтийг хянан шалгах ажлыг зохион байгуулж, газар дээр нь очиж ажилласан. 21 аймгийн удирдах албан тушаалтнуудыг оролцуулсан онлайн хурлыг зохион байгуулж, тогтоогдсон нөхцөл байдлыг танилцуулан илэрсэн зөрчил, дутагдлыг арилгах, цаашид давтан гаргахгүй байх чиглэлээр аймгийн ИТХ-ын дарга, Засаг дарга нарт Зөвлөмж хүргүүллээ.
5. Төрийн байгууллага, албан тушаалтны аливаа шийдвэр гаргах ажиллагааны ил тод байдлыг хангах, албан тушаалтны ёс зүйг дээшлүүлэх, хүнд суртал, чирэгдлийг арилгах, төсөв, санхүү, худалдан авах ажиллагааны хууль тогтоомжийн хэрэгжилт, ил тод байдалд иргэд, олон нийтийн хяналтыг бий болгох, нийтийн албан тушаалтны хувийн ашиг сонирхлын болон хөрөнгө, орлогын мэдүүлэгт иргэд, олон нийтийн хяналт тавих, мэдээлэл авах эрхээ эдлэхэд дэмжлэг үзүүлэх чиглэлээр авлигаас урьдчилан сэргийлэх Иргэний хяналтын зөвлөлийн 152 гишүүнийг 21 аймаг, яам агентлаг, нийслэл, дүүргийн хэмжээнд гэрээний дагуу ажиллуулав.
6. ХАСХОМ-ийг шинэчлэн мэдүүлэх 2018 оны хуулийн хугацаанд улсын хэмжээнд нийт 40067 мэдүүлэг гаргагч мэдүүлж, 4 мэдүүлэг гаргагч хугацаа хожимдуулж, 2 албан тушаалтан мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй буюу гаргахаас татгалзсан дүнтэй байна.
ХАСХОМ гаргасан албан тушаалтнуудын тоон үзүүлэлт
Үзүүлэлт
|
2016
|
2017
|
|
Бүрдүүлбэл зохих
|
39742
|
40073
|
|
Бүрдүүлсэн нийт мэдүүлэг гаргагчийн тоо
|
39739
|
40067
|
|
Үүнээс:
|
Хугацаа хожимдуулж мэдүүлсэн
|
1
|
4
|
Мэдүүлгээ гаргаж өгөөгүй
|
2
|
2
|
|
Бүрдүүлэлтийн хувь
|
99.99
|
99.99
|
7. 2018 онд нийтийн албанд томилогдохоор нэр дэвшсэн нийт 10381 этгээдийн урьдчилсан мэдүүлгийг хянан шийдвэрлэж холбогдох байгууллагад хариуг хүргүүлсэн.
Хянан шалгасан урьдчилсан мэдүүлэг
Нийт хүлээн авсан ХАСУМ
|
Хянан шийдвэрлэсэн ХАСУМ
|
АСЗ үүсэх нөхцөл байдал тогтоогдоогүй
|
АСЗ үүсэх нөхцөл байдлыг тогтоож анхааруулсан
|
Илт ашиг сонирхлын зөрчил үүсэх нөхцөл байдал бий болсон
|
Хууль, журамд заасан үндэслэлээр буцаасан
|
Нарийвчлан шалгах шаардлагатай
|
Үлдэгдэл
|
|
Үүнээс:
|
||||||||
2017
|
11143
|
11115
|
9329
|
763
|
39
|
968
|
14
|
28
|
2018
|
10464
|
10381
|
9063
|
844
|
25
|
439
|
10
|
83
|
8. Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар албан тушаалд томилогдсон өдрөөс хойш мэдүүлгээ хуулийн хугацаанд гаргаагүй 197, ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар хөрөнгө, орлогоо худал мэдүүлсэн 14, ХАСУМ-ийн хяналт шалгалтаар давхар ажил эрхлэхтэй холбоотой хориглолт, хязгаарлалтыг зөрчсөн 2, ашиг сонирхлын зөрчлийн тухай хууль тогтоомжийг зөрчсөн 38, нийт 251 албан тушаалтанд хариуцлага тооцуулсан байна.
Хариуцлага тооцуулсан байдал /шалгалтын төрлөөр/
№
|
Хариуцлагын төрөл
|
Шалгалтын төрлөөр
|
Хариуцлага тооцуулсан албан тушаалтны тоо
|
|||||||
Мэдүүлгийн бүрдүүлэлтийн хяналт шалгалтаар
|
ХАСХОМ-ийн хяналт шалгалтаар
|
Өргөдөл, гомдлын хяналт шалгалтаар
|
ХАСУМ-ийн хяналт шалгалтаар
|
|||||||
1
|
Сануулсан
|
124
|
3
|
8
|
-
|
135
|
||||
2
|
Цалинг бууруулсан
|
67
|
10
|
23
|
2
|
102
|
||||
3
|
Албан тушаал бууруулсан
|
-
|
-
|
-
|
-
|
-
|
||||
4
|
Ажлаас халсан
|
6
|
1
|
7
|
-
|
14
|
||||
Дүн
|
197
|
14
|
38
|
2
|
251
|
9. Засгийн газрын 2017 оны 244, 326 дугаар тогтоолын хэрэгжилтийг ханган ажиллав. Оффшор бүсэд нээлгэсэн банкны дансаа хаалгах, банкинд байршуулсан мөнгөн хөрөнгөө татах, хөдлөх ба үл хөдлөх хөрөнгийн өмчлөх эрхийг худалдах, шилжүүлэх, татах, хувь нийлүүлэх замаар үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн үйл ажиллагааг зогсоох, эрхээ худалдах, шилжүүлэх, дуусгавар болгох зэрэг арга хэмжээг авсан талаар мэдүүлэх хуулийн хугацаанд үүргээ биелүүлж, оффшор бүс дэх хөрөнгөө шилжүүлсэн болон уг бүсэд хамаарах нутаг дэвсгэрт эд хөрөнгө, данс эзэмшиж байгаа талаараа нийт 20 албан тушаалтан АТГ-т мэдүүлсэн.
Эрүүгийн хэрэг мөрдөн шалгах ажиллагааны явцад оффшор бүсэд холбогдох этгээдүүд нь 85,933,063 ам.долларыг байршуулж байсныг тогтоосон. Үүнээс 74,993,452 ам.доллар тодорхой хэлбэрээр Монгол Улсад орж ирсэн болох нь шалгалтаар тогтоогдоод байна. Үүний 4.3 сая ам.долларыг биет байдлаар хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хүрээнд оруулж ирсэн байгаа.
10. 2018 онд иргэд, байгууллагаас 1887 өргөдөл, гомдол, мэдээлэл хүлээн авсны 858 нь гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээлэл байв. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал өргөдөл, гомдол, мэдээлэл 563 нэгжээр буюу 42.5 хувиар, гэмт хэргийн шинжтэй гомдол мэдээлэл 200 нэгжээр буюу 30.4 хувиар тус тус өссөн үзүүлэлтэй байна.
11. Гэмт хэргийн шинжтэй 858 гомдол, мэдээллээс 447 гомдол, мэдээлэл буюу 52.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээх санал гаргасан, 327 гомдол, мэдээлэл буюу 38.1 хувьд хэрэг бүртгэлтийн хэрэг нээхээс татгалзах санал гаргасан, 76 гомдол, мэдээлэл буюу 8.8 хувийг харьяаллын дагуу шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлж, 30 гомдлын үлдэгдэлтэй, шийдвэрлэлт 98.9 хувьтай байна.
12. 2018 оны байдлаар 1473 үйлдэлтэй, 1224 холбогдогчтой 1138 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсныг 2017 онд 654 холбогдогчтой, 427 эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөн үетэй харьцуулбал, эрүүгийн хэрэг 711 нэгжээр буюу 2.7 дахин өссөн үзүүлэлттэй байна. Эрүүгийн хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулах явцдаа нийт 25 үйлдлийг шинээр нөхөн илрүүлсэн байна.
13. Мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргийн үзүүлэлтүүдийг өмнөх оны мөн үетэй харьцуулахад мөрдөн шалгасан хэрэг 224 нэгжээр буюу 2.7 дахин, шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 2.1 дахин, харьяалалын дагуу шилжүүлсэн хэрэг 2.6 дахин, хэрэг бүртгэлтийн хэрэг хаах саналтай прокурорт шилжүүлсэн хэрэг 4.9 дахин, үлдэгдэл хэрэг 1.9 дахин тус тус өссөн үзүүлэлттэй байх ба мөрдөн шалгасан хэргийн 72.5 хувийг хуулийн анхны хугацаанд шийдвэрлэсэн дүнтэй байна.
14. 2018 онд гэмт хэргийн улмаас 663,213,994,905 төгрөгийн хохирол учирснаас мөрдөн шалгах ажиллагааны явцад 17,470,753,533 төгрөгийг нөхөн төлүүлж үл хөдлөх, хөдлөх, байр, орон сууц, автомашин, тоног төхөөрөмж зэрэг 180,650,089,526 төгрөгөөр үнэлэгдэх эд хөрөнгө болон бэлэн мөнгийг битүүмжлэн хамгаалсан байна. Үүнийг өмнөх оны мөн үетэй харьцуулбал, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 10 дахин, битүүмжлэн хамгаалсан хөрөнгө 5 дахин, хохирол нөхөн төлүүлэлт 6 дахин өссөн үзүүлэлттэй байна.
15. 2017 онд шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт шилжүүлсэн 106 хэргээс 46 /43.3/ эрүүгийн хэрэг шийдвэрлэж байсан бол 2018 онд нийт 224 хэрэг шүүхээр шийдвэрлүүлэхээр прокурорт шилжүүлснээс 84 /37.5 хувь/ хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлүүлсэн дүнтэй байна.
Үүнд:
АТГ-т мөрдөн шалгасан эрүүгийн хэргүүдээс УИХ-ын гишүүн асан Н.Батбаяр, Б.Гарамгайбаатар, Эрчим хүчний сайд асан М.Сономпил, Нийслэлийн Засаг даргаар ажиллаж байсан Э.Бат-Үүл, Хөгжлийн банкны захирал асан Н.Мөнхбат, ТОСК-ийн А.Гантулга, МХЕГ-ын газар, хэлтсийн дарга Б.Аззаяа, Д.Баярсайхан нарын албан тушаалтнуудад холбогдох эрүүгийн 76 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтайгаар прокурорт шилжүүлсэн.
16. 2018 онд авлигатай холбоотой гомдол мэдээлэл, хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын хэргийн тоо, ажлын ачаалал нэмэгдсэнтэй холбогдуулан эрүүгийн 12 хэрэгт ТЕГ, ЦЕГ-тай хамтарсан тушаалаар ажлын хэсэг байгуулагдсан бөгөөд тус ажлын хэсгүүдийг өдөр тутмын мэргэжлийн удирдлагаар хангаж, ажлын явцыг тухай бүр хэлэлцэн чиглэл өгч ажиллав.
17. Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Азербайжан Улсын Ерөнхий прокурорын газрын дэргэдэх Авлигын эсрэг хороо болон Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улсын Онц залилангийн гэмт хэрэгтэй тэмцэх албатай хамтран ажиллах харилцан ойлголцлын санамж бичгийг тус тус байгуулж, хамтын ажиллагааг өргөжүүлэв. Индонези улсын Бали хотноо зохион байгуулагдсан Ази, номхон далайн орнуудын хөрөнгө буцаах байгууллагууд хоорондын сүлжээний Удирдах зөвлөлийн уулзалт, Бүгд хуралд оролцож, Монгол Улс тус сүлжээний удирдах зөвлөлийн гишүүнээр сонгогдож, 2019 онд тус сүлжээний Бүгд хурал болон Удирдах зөвлөлийн уулзалтыг Улаанбаатар хотноо зохион байгуулах, олон улсын арга хэмжээнүүдэд тус сүлжээний даргалагч улсын хувиар оролцох эрхтэй болов.
18. Төсвийн ерөнхийлөн захирагч, төсвийн шууд захирагчийн болон байгууллагын жилийн санхүүгийн хөрөнгө, эх үүсвэрийг нэгтгэсэн санхүүгийн 2017 оны тайлан тэнцлийг цаг хугацаанд нь стандартын дагуу гарган, Шилэн дансны хуулийн хэрэгжилтийг ханган ажилласан бөгөөд Үндэсний аудитын газраас хийсэн аудитын дүгнэлтээр зөрчилгүй дүгнэгдэв.
Сэтгэгдэл ( 0 )