Дорноговь аймагт ЗХЖШ-ын 336-р цэргийн ангид Орхон аймгийн харьяат, 19 настай байлдагч А нас барсан хэрэг гарсан. Мөрдөн шалгах ажиллагааны урьдчилсан дүгнэлтээр байлдагч А-гийн биед гадны нөлөө илрээгүй гэх бөгөөд бэлтгэлийн үед цэрэгт гар хүрсэн, дэглэсэн нь бичлэгт үлдсэн тухай мэдээлсэн.
Энэхүү хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас өнөөдөр албан ёсны тайлбар мэдээлэл өгсөн юм. Уг мэдээлэлд "Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа" гэсэн байна.
Харин талийгаачийн хууль ёсны төлөөлөгч Б.Эрдэнэбатын өмгөөлөгч Э.Билгүүн энэхүү мэдэгдлийн дараа хэвлэлийн хурал зарлаж сэтгүүлчдэд мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр "Хэргийн бодит нөхцөл байдлыг мэдээллэх зорилгоор мэдээлэл хийж байна. Байлдагч А нь энэ сард амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ асуудлаар эрүүгийн хуульд зааснаар ЦЕГ-аас ажиллагаа явуулах ёстой байтал талийгаач золгүй байдлаар нас барсан гэж ташаа мэдээлэл түгээж байна. Тус ангиас цэргүүдийг тахир дутуу болгож байсан олон удаагийн явдал гарч байсан. Талийгаачийг гүйж байгаад бахардаж үхсэн гэж яриад байгаа. Хамт гүйж байсан цэргүүд нь бахардсан байхад нь зодсон гэдгийг гэрчилж байгаа. Байлдагч А нь гүйж байгаад орж ирээд, хувцсаа ч өлгөж чадахгүй байж байгаад ухаан алдаж унасан байдаг. Нэг цагийн дараа эмч ирж үзэхэд амиа алдсан байсан. Байлдагч А бие бялдарын хувьд цоо эрүүл, суурь өвчингүй байсан. Тийм ч учраас цэрэгт тэнцсэн. ЦЕГ-ын хэвлэлийн төлөөлөгч талийгаачийг нас бараад ганцхан хонож байхад гадны нөлөөгүй гэж мэдээлсэн нь хууль бус үйлдэл. Талийгаачийн цогцост үзлэг хийсэн. Талийгаачийн нуруу хэсэгт үүссэн байгаа улаан толбо бол гадны нөлөөтэй толбо гэж үзэж байгаа. Хөлний шилбэний хэсгүүд их хэмжээний няцралт, хөхрөлттэй, баруун гартаа шалбарсан шарх сорвитой байсан. Энийг ЦЕГ урьдчилсан байдлаар дүгнэлт гарсан, гадны нөлөөгүй гэж нас бараад ганцхан хонож байхад мэдээлсэнд харамсаж байна. Байлдагчийг бахардаад унахад нь баашиллаа хэмээн зодсон нь үхэлд хүргэсэн. Хамт байсан гэрч буюу цэргүүдийг дарга нар нь дарамталж, худал мэдүүлэг өгөх вий гэдэг хардалт байна. Гэрч цэргүүдийг хамгаалалтанд авч, өмгөөлөгч нарын хамт мэдүүлэг өгөх хүсэлтийг холбогдох байгууллагуудад өгсөн" хэмээн хэллээ.
ДЭЛГЭРЭНГҮЙГ ВИДЕО ХЭСГЭЭС ҮЗНЭ ҮҮ!
Сэтгэгдэл ( 3 )
Хэргийн гэрч цэргүүдийг гэмт хэрэгтэнг өмөөрөгч дарга нараас салга тэгвэл үнэнг батална.
naad bizda nar chin tserguudiig daramtlana shuu tegeed daraa ni tsergiin nuuts geed xaana yag unendee uxseniix ni tsergiin nuuts baixav dee tegej magadgui er ni luivar xulgai deeremee tegej xaadag muu argatai
kameraar bichleg hiij bhaa humuus hoorondoo yrihaa bolichooch