Цагдаагийн ерөнхий газрын Мөрдөн байцаах албанаас олны анхаарал татаад буй хэргүүдийн талаар өнөөдөр албан ёсны тайлбар өглөө.
Тодруулбал, загвар өмсөгч Ч.Чамин-Эрдэнэ болон Дорноговь аймгийн Зүүн баян дахь хурандаа Д.Өлзийбаяр захирагчтай 336 дугаар ангид ангид алба хааж байсан хугацаат цэрэг А нарын амь насаа алдсан хэргийн талаар ЦЕГ-ын Мөрдөн байцаах албаны дарга, Цагдаагийн хурандаа Д.Отгонжаргал прокурорын зөвшөөрөлтэйгөөр мэдээлэл өгсөн юм.
Тэрбээр “Амь хохирогч Ч.Чамин-Эрдэнийн хэргийн шалгалтын ажиллагаа дууссан гэдгийг мэдээлсэн. Энэ хэргийн мэдээллийг талийгаачийн ар гэрийнхэн болон өмгөөлөгчид нь өчигдөр танилцуулсан. Мөн хохирогчийн ээжийг хүлээн авч уулзан нөхцөл байдлын талаар мэдээлэл өгөөд байна. Гадуур яригдаж буй тодорхой сэжиг, таамгуудыг мөн шалгасан бөгөөд цагдаа нар хэргийг бүрэн шалгахгүй байгаа, өндөр албан тушаалтны хүүхэд холбогдсон зэрэг олон нийтийн сүлжээгээр яваад байгаачлан цагдаагийн байгууллага бусдын нөлөөнд автаж, нотлох баримтыг нууж хаасан зүйл огт байхгүй.
Сэжиглэгдэж байгаа бүх хүнийг шалгасан ба эрүүгийн хэргийн оролцогчдыг нэр дурдах боломжгүй байдаг. Хэрэг бүртгэлт мөрдөн байцаалтын нууц гэж бий. Эрүүгийн байцаан шийтгэх тухай хуулиар хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах үүрэгтэй учраас нэрийг нь зарлах боломжгүй. Францад байгаа Ч.Гэрэлхүү гэдэг иргэн дөрвөн хүн виски бариад орсон тухай мэдээлэл өгсөн. Ерөнхий сайд мөн энэ чиглэлээр анхаарч, шалгах үүрэг өгсөн. Тиймээс цагдаагийн байгууллага энэ мэдээллийг нягтлан шалгахаар төлөвлөж байна” гэсэн юм.
Харин Дорноговь аймгийн Зүүнбаян дахь Зэвсэгт хүчний 336 дугаар ангийн байлдагч А нас барсан хэргийн талаар "Дорноговь аймгийн Зүүнбаян дахь цэргийн ангид цэрэг амь нас хохирсон байдалтай олдсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж байна. Мөрдөгч хэргийн газрын үзлэгийг хийж, хамт байсан хүмүүсээс мэдүүлэг аваад мөрдөн шалгах ажиллагаа эхэлж байгаа. Өчигдрийн байдлаар амь хохирогчийн бие дээрх улайлт зөрүүтэй байгаа нь иргэдийн анхаарлыг татсан байна лээ. Тиймээс Дорноговь аймагт шалгагдаж байгаа хэргийн материалыг татаж шалгасан. Үүн дээр эргэлзээтэй асуудлууд байгаа. Мөрдөгч цогцост үзлэг хийхдээ шинжээч болон хүний эмчийг оролцуулдаг. Дорноговь аймагт хийсэн шинжээчийн дүгнэлт дээр гаднаа ил гарах шархгүй гэж бичигдсэн байна. Харин зурган дээр байгаа хүрэн толбо зэргэлдээ байгаа зулгаралтууд гадны нөлөөтэй юу үгүй юу гэдгийг нягталж, бүрэлдэхүүнтэйгээр шинжээч томилон дахин үзлэг хийхээр зохион байгуулалт хийгээд байна.
Тухайн өдөр цэргийн ангид юу болсон талаар мэдүүлэг аваад шалгаж байна. Шалгалтын явцад цэргийн албан хаагчид нэг нэгэндээ гар хүрсэн нөхцөл байдал тогтоогдож байгаа. Энэ нь цэргийн алба хаагчийн амь нас хохироход нөлөөлсөн эсэхийг мөрдөгчийн тогтоолоор шинжилгээний байгууллага тусгай мэдлэгийнхээ хүрээнд, шинжлэх ухааны үндэслэлтэй дүгнэлт гаргаж, шалгалтын ажиллагаа цаашаа явагдана. Шалгалтын ажиллагаа дөнгөж эхэлж байгаа. Цэргийн ангид дэг журам зөрчигдсөн, үүнээс улбаалаад тухайн цэргийн алба хаагчдыг хариуцсан ахлагч ротын захирагчид танилцуулсан, зөрчилтэй байдалтай холбогдуулан цэргийн алба хаагчдыг гаргаж, ангийн хашаанд бэлтгэл сургуулилт хийлгэсэн гэх тайлбар тавьж байгаа.
Дээр дурдагдсан явцын зарим хэсэг дүрс бичлэгт үлдсэн байна. Мөрдөн шалгах ажиллагааны явцад бичлэгийг хурааж авсан. Тэрэн дотор ээлжийн ахлагч цэргийн алба хаагчид гар хүрч байгаа бичлэг бий. Чухам яг ямар үйлдэл хийж байгаа талаар одоохондоо мэдээлэх боломжгүй байна. Тэр үйлдэл хохирогчийн амь нас хохироход хүргэсэн үү гэдгийг нягтлаад та бүхэнд мэдээлнэ. Энэ хэрэг дээр хүнийг санаатай алах гэсэн зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэх саналаа прокурорт тавьсан. Холбогдож байгаа цэргийн алба хаагчдыг цагдан хорих асуудлыг мөн прокурорт тавиад байгаа. Дүгнэлт урьдчилсан байдлаар гараагүй. Цогцост эхлээд үзлэг хийгдсэн. Үзлэгийн тэмдэглэлд гаднаа ил харагдах шархгүй гэж бичсэн л асуудал байгаа юм" гэлээ.
Сэтгэгдэл ( 18 )
Цэргийн анги хорих анги биш шүү. Цэрэг хоригдол биш. Цэргийн ангийн дүрэм зөрчсөн ч гэх хуоиас давсан дүрэм гэж юу байдаг юм . Батлах хамгаалахын боловсролгүй бүдүүлэг офицерууд ыг цэгцлэх болоогүй юу ??? цэргийн дарга Хүрэлсүхээ
Ангиин цэргүүд гэрчиин мэдүүлгээ санаа нэг өгөөрэй бүх насаар нь хорьтол тултал мэдүүлгээ өг нө шүү
Huni shan urig alchaad olon yum bihgii dongos harwaas ta nar zodoj alsan bn hergee hulee nowshnuudaa
Huuh ene hun tsagdaa mun uu gerchiin buh ner us bairshliig medeelsen murtluu holbogdogchdiig durdsangui
Энх цагт эрдэнэт хүний амь эрсдэнэ гэдэг байж боломгүй асуудал Ер дарга нар хүний хүүхдэд яахаараа гар хүрч байдаг юм Муусайн дарга ахлагч нарыг шоронд нь хийвэл таарна
Та нөхдийн өмнөх мэдэгдэлд юу байсан билээ. хариуцлагатай, ёс зүйтэй ажиллагаа дутаж байна, гол нь сэтгэл алга
Үнэн зөвийг олох хэрэгтэй байнаа. Цэрэг армид дандаа л ийм асуудал гараад чимээгүй өнгөрдөг. Одоо шийдэх цаг болсон. Дарга захирагч рот салаан дарга гээд бүгд хамаатай, гэмт хэрэг үйлдээд шоронд байгаа шиг айдас түгшүүртэй байх ёсгүй ш дэ цэргийн алба гэдэг.
Энэ ч ээдррэтэй хэрэг .Мөнгө өгөөгүй бол цагдаагийн мөрдөн байцаагчид гэдэг хүн ер нь хөдлөхгүй дээ. Хулгайд юм аа алдсан байхад чиний л буруу ш дээ. Чи өөрөө юмаа хамгаалах чинь яасан юм гэж хэлээд хэдхэн хоноод үнийн дүн нь бага гээд хэргийг хэрэгсэхгйүй болгож хаачихдаг. Үүнийг би биеэр үзсэн. Машинаа тонуулчхаад СХД - ийн цагадаагийн газарт өргөдөл өгөөд хариуд нь хэдэн өдөр ажлаа таслаж байцаалгаад эцэст нь би өөрөө буруутан болж хоцорсон доо. Тэгээд ч цэргийнхэн, цагдаагийнхан чинь өөрсдийгөө өөр төрлийн амьтан мэд боддог. Дүрэмт хувцсан дор нуугдсан хэрцгий хүмүүс цөөнгүй байдаг юм.
Ene nuhur jinhen tsagdaa zantai, zandarch haritsaj bn daa. Setguulchdiin nuuren deer ingej bgaa yum chini uruunduu duudsan hunee bol yaj ch medeh hun bn.