Бразилын Үндэсний Конгрессын гишүүн, ижил хүйстэн Жан Виллис амь насанд нь заналхийлж буй тул албан тушаалаа өгч, эх орноосоо явах болсноо мэдэгджээ. Тэрбээр өөрийгөө ижил хүйстэн гэж олон нийтэд зарласан анхны Бразилын хууль тогтоогч бөгөөд өнгөрсөн оны аравдугаар сард гурав дахь удаагаа парламентад сонгогджээ.
Социализм, эрх чөлөөний нам түүний суудалд Рио-де-Жанейро хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Пулицерийн шагналт сэтгүүлч Гленн Гринвальдын нөхөр, мөн л ижил хүйстэн Дэвид Мирандаг томилох гэнэ.
Тэрбээр ерөнхийлөгч Жаир Болсонару сонгогдсоноос хойш Бразил улсын гэмт хэргийн нөхцөл байдал улам хүндэрч, Рио-де-Жанейро хотын иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, ижил хүйстэн найзыг нь өнгөрсөн жил хөнөөснөөс хойш байнга бие хамгаалагчтай явах болсон нь ийм шийдвэр гаргахад хүрсэн гэж шалтгаанаа тайлбарлажээ.
Европт айлчилж буй Виллис Бразилд буцаж ирэхгүй гэж түүний туслах нь мэдэгджээ.
44 настай Виллис Конгрессын гишүүнээр гурван удаа сонгогдон ажиллах хугацаанд ижил хүйстнүүдийн эрхийн төлөө дуу хоолойгоо илэрхийлж, эмэгтэйчүүдийн эсрэг хүчирхийлэл, шашин шүтлэгээр ялгаварлан гадуурхахын эсрэг хүчтэй тэмцэж иржээ.
Сэтгэгдэл ( 1 )
Хотын дарга Батболд, САЙХАНБИЛЭГ, БАЯРЦОГТ гээд одоогоор баттай болсон нь энэ хэд байна даа.