Био аюулгүйн чиглэлээр хамтран ажиллана

2019 оны 01 сарын 27

Монгол Улс Биологийн зэвсэг боловсруулах, үйлдвэрлэх, нөөцлөхийг хориглох, тэдгээрийг устгах тухай конвенцид 1972 онд, Биоаюулгүй байдлын Картагены Протоколд 2002 онд нэгдэн орсон хэдий ч биологийн болзошгүй аюул үүсэх эрсдлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах, гамшгийн дараах менежментийн асуудлыг цогцоор шийдвэрлэх үндэсний эрх зүйн орчинг сайжруулах, байгууллага, хүний нөөцийг чадавхижуулах, хяналтыг чангатгах нэн шаардлагатай байгаа билээ.

 

БОАЖЯ-ны дэргэдэх Био аюулгүй байдлыг хангах үндэсний хороо, Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачилга) санаачилгатай хамтран “Төв Азийн орнуудад био аюулгүй байдал, биохамгааллын үндэсний хууль эрхзүйн орчинг сайжруулах, мэргэжлийн сургалтыг зохион байгуулах бүсийн Р53” төслийг 2017-2019 онд хэрэгжүүлж байна.


 

Энэхүү төслийн санхүүжилтээр “BSC II биоаюулгүйн кабинетийн тохиргоо, засвар үйлчилгээ”-ний сургалтыг 2019 оны 1 дүгээр сарын 21-нээс 2 дугаар сарын 2-ны өдрүүдэд Английн Эрүүл мэндийн байгууллагатай хамтран зохион байгуулж байна. Уг сургалтад Халдварт өвчин судлалын үндэсний төв, Зоонозын өвчин судлалын үндэсний төв, Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторийн биоаюулгүйн кабинетийн засвар үйлчилгээ хариуцсан 6 инженер  хамрагдаж байна.


 

Сургалт нь Олон улсын NSF/ANSI 49-2018 стандартын дагуу BSC II биоаюулгүйн кабинетийн тохиргоо, засвар үйлчилгээг онол, практикийн хосолсон аргачлалаар явуулж байгаа бөгөөд шалгалтандаа тэнцсэн тохиолдолд Олон улсын итгэмжлэгдсэн гэрчилгээг 5 жилийн хугацаанд засвар үйлчилгээ хийх эрхтэйгээр гардан авна.


Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top