ДОРНЫН ЗУРХАЙ: Үс засуулбал идээ ундаа олдоно

2019 оны 01 сарын 28

Өвлийн адаг хөхөгчин үхэр сар. Есөн улаан мэнгэтэй, Хөхөгчин үхэр өдөр


  • Аргын тооллын: 2019.1.28, Даваа гараг
  • Билгийн тооллын: 23
  • Наран ургах шингэх: 08.23-17.45
  • Үс засуулбал: Эд эдлэл идээ ундаа олдоно
  • Барилдлага: Үл зохилдох
  • Шүтэн барилдлага: Сэрэхүй


Тухайн өдөр нохой, хонь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Амраг лугаа золгох, авшиг авах, ус гатлах, угаах зэрэгт сайн. Баруун нүд татвал садан ирэх, зүүн нүд татвал баярлах, баруун чих хангинавал гутамшиг болох, зүүн хангинавал завхарсныг сонсож цочих, бие татвал өмнө зүгээс зочин ирэх, хөл татвал хэрүүл гомдол болно. Өдрийн сайн цаг нь бар, туулай, могой, бич, нохой, гахай болой. Хол газар яваар одогсод баруун зүгт мөрөө гаргавал зохистой.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top