Цоохор ирвэс хууль бусаар агнасан этгээдүүдийг саатууллаа

Б.Гантуяа | Zindaa.mn
2019 оны 01 сарын 28

Сонгинохайрхан дүүргийн 32 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах "Эмээлт" шалган нэвтрүүлэх товчоогоор хууль бусаар цоохор ирвэсийг тээвэрлэн гаргах гэж байсныг Мөрдөн байцаах албаны Хүрээлэн буй орчны гэмт хэрэг мөрдөн шалгах хэлтсийн алба хаагчид үйлдэл дээр нь саатуулжээ.
 

Дэлхийн нэн ховор амьтны жагсаалтад орсон тус цоохор ирвэсийг “Prius 30” автомашинаар тээвэрлэж явсан иргэн И, Х нарыг Сонгинохайрхан дүүрийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст хэрэг бүртгэл нээн, шалгаж байна. Энэ төрлийн нэн ховордсон ан амьтныг агнах, хууль бусаар тээвэрлэх, худалдаалах зэрэг хэрэг хийсэн тохиолдолд Зөрчлийн болон Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэдэг.
 

Сануулахад, "Сар шинэ 2019" нэгдсэн арга хэмжээний хүрээнд бүх товчоо, хилийн боомтууд дээр цагдаагийн алба хаагчид өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top