Өчигдөр /2019.01.27/ ОХУ болон ТУХН-ийн зарим улс орнууд Ленинградын бүслэлтийг сэтэлсний 75 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүллээ. Бүтэн хот, түүний оршин суугчдын эсрэг үйлдсэн харгис ажиллагаа хэмээн түүхэнд тэмдэглэгдсэн Ленинградын бүслэлт 872 хоног үргэлжилж, нэг сая гаруй хүн амиа алдсан билээ.
Энэ өдөр Санкт Петербург хотын төв талбайд цэргийн жагсаал болжээ. ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин “Хилийн чулуу” цогцолбор, “Эх орон” хөшөөнд цэцэг өргөж, ойн арга ёслолын хэмжээнд оролцжээ.
Мөн түүхэн ойн хүрээнд Германы засгийн газар 12 сая еврогийн санхүүжилтийг Санкт Петербург хотноо хэрэгжих төслүүдэд зориулан олгох шийдвэр гаргав. Тус хоёр орны гадаад хэргийн сайд Сергей Лавров, Хайко Маас нарын гаргасан хамтарсан мэдэгдэлд дурдсанаар, хүмүүнлэгийн төлбөр болох 12 сая еврог ахмад дайчдын эмнэлгийг тохижуулах, Герман-Оросын төв байгуулах, бүслэлтийн хохирогсдод тусламж үзүүлэх зэрэгт зарцуулах гэнэ.
Сэтгэгдэл ( 4 )
ХӨӨШ БҮТЭН ХОТ ГЭЖ БАЙНА? ХАГАС ХОТ ГЭЖ БАС БАЙХНЭЭ ХАХАХАХА ТӨРЛӨХ ХЭЛЭЭ СУР СУР СУР. ҮНЭН ТЭНЭГ ЮМАА!!!!!!
Агуа их эх орны дайны баатрууд үүрд мөнх оршиг
ОРОСЫН АРД ТҮМЭНД БАЯР ХҮРГЭЕ
ХОТЫ НЬ ХАРУУЛАХГҮЙ ДЭЭ