“Улсын аварга малчин”-аар шалгарсан Увс аймгийн Зүүнхангай сумын “Даланбулаг” багийн малчин Моошгоогийн Мөнх-очирт УИХ-ын гишүүн, сангийн сайд Ч.Хүрэлбаатар болон аймгийн удирдлагууд шагналыг гардуулан өгч, хүндэтгэл үзүүллээ. М.Мөнх-очир нь эхнэр 4 хүүхдийн хамт амьдардаг. Аав ээжээс өвлөн ирсэн мал ахуйг уламжлан авч, 1990 оноос хойш 28 жил тасралтгүй мал маллаж, эрдэнэт сүргээ өсгөн арвижуулж, ашиг шимийг боловсруулан амьдарч байна. Сүүлийн жилүүдэд 1102-1189 толгой мал тоолуулан 100 хувиар төл бойжуулж, малаа 3 жил дараалан төлөөр нь өсгөжээ. Малын үүлдэр угсаа сайжруулах зорилгоор 2000 оноос Тэс омгийн азарга, гүү, Хөлөнбуйр хуц, Өлгийн улаан омгийн ухна зэргийг үндсэн сайжруулагчаар ашиглан мал сүргийн үүлдэр угсааг нь сайжруулсан байна.
Нийгмийн хариуцлагын хүрээнд туслах малчнаар 4 өрх авч нийт 812 толгой мал өгч малжуулан, малын болон бусад татварыг цаг хугацаанд нь төлж иржээ. Сумын ЕБС-ын монгол бичгийн олимпиадыг жил бүр ивээн тэтгэж “Боловсролд ээлтэй гэр бүл” ээр 2 удаа шагнагдсан бөгөөд төсөвт байгууллага, сургууль, цэцэрлэг албан багуулгуудад нийт 6 сая төгрөг, 2 адуу 1 үхэр, 10 хонь хандивлан сум орон нутаг, нийгмийн хөгжилд зориулан хөрөнгө оруулалт хийж ирсэн нутгийн иргэд хөдөлмөрчдийн үлгэрлэл болсон манлай малчин юм.
Сэтгэгдэл ( 3 )
баяр хүргэе
малчин залуудаа амжилт хүсэе баяр хүргэе
Ѳндѳр шагнал хүртсэнд нь баяр хүргэе.Нутгийн зон олондоо улам их нѳмѳр нѳѳлѳггтэй байж,баатар болохыг ерѳѳе.