Хятадын Засгийн газар төсөв, мөнгөний ЗӨӨЛӨН бодлого барих төлөвтэй

2019 оны 01 сарын 29

Өмнөд хөрш БНХАУ-ын эдийн засгийн өсөлтийн төсөөллөө шинжээчид бууруулах хандлагатай байгаа. Тус улсын Ардын Банкнаас улс хоорондын худалдааны зөрчилдөөн, хөгжиж буй орнуудын эдийн засгийн өсөлт буурч, дотоод эрэлт саарахаар байгаа тул эдийн засгийн өсөлтийг дэмжих зорилгоор 2019-2020 онуудад Засгийн газраас төсөв, мөнгөний зөөлөн бодлого явуулах төлөвтэй байна.

 

Он гарснаас хойш “Shanghai Composite Index” 20 хувь, юанийн ам.доллартай харьцах ханш 5.5 хувиар тус тус сулраад буй нь эдийн засаг дахь идэвхжлийг дэмжих, хөрөнгө оруулагчдад таатай орчин үүсгэх бодлогын арга хэмжээ авах нэг үндэслэл байж болно гэж судлаачид харж байна. Зах зээл дахь хөрвөх чадварыг нэмэгдүүлэх зорилгоор БНХАУ-ын Ардын Банк заавал байлгах нөөцийн хэмжээг 2018 он гарснаар 4 удаа бууруулсан, 2019 онд дахин 2.5 нэгж хувиар бууруулах төлөвтэй гэж шинжээчид үзжээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top