АНУ “Huawei” компани болон түүний санхүүгийн захирал Мэн Ванжоуд 23 зүйл заалтаар нэмж ял тулгаж байна гэж АНУ-ын Ерөнхий прокурорын үүрэг гүйцэтгэгч Мэтью Уитакер мэдэгджээ.
Түүний хэлснээр, “Huawei” корпорацийн ажилтнууд харилцаа холбооны “T-Mobile” компанитай байгуулсан гэрээгээ зөрчжээ. “T-Mobile” нь үүрэн утаснуудаа туршихаар бүтээж буй роботын зарим нэг хэсгийн хулгайлж, робот бүтээх явцыг нууцаар гэрэл зурагт буулгасан гэнэ. Үүний сацуу, Канад улсад саатуулагдаад байгаа “Huawei” компанийн үүсгэн байгуулагчийн охин, санхүүгийн захирал Мэн Ванжоуд 13 гэмт хэрэгт нэмж ял тулгаад байна. Мэн Ванжоугийн оролцоотой “Huawei” компани арав гаруй жилийн туршид өөрийн Иран дахь салбарын талаар хуурамч мэдээлэл өгч байсан гэж Уитакер мэдэгдэв. Тус компани эрх баригчид болон банкнуудад Иран дахь салбарын өөрийн эзэмшлийн хувьцааг АНУ-ын тавьсан хоригоос зайлсхийх үүднээс зарсан гэж мэдэгдэж байгаа хэдий ч бодит хэрэгтээ өөрөө өртөө зарсан гэж АНУ-ын тал үзэж байна. АНУ Мэн Ванжоуг Канадаас шилжүүлэн авах асуудлыг тавьсан хэвээр байгаа юм. Хятадын засгийн газрын зүгээс ямар нэгэн гэмт үйлдэл хийсэн гэж үзэхгүй байгаа гэж Уитакер онцолжээ.
Энэхүү мэдэгдлийн дараа БНХАУ Мэн Ванжоуг шилжүүлэн авах асуудлаа татаж авахыг уриалав. “Huawei” компанийн АНУ дахь бизнесийг харлуулж, боомилох эл оролдлого нь улс төрийн учир шалтгаантай хэмээн БНХАУ-ын гадаад хэргийн яамнаас мэдэгдэв. Хятад улс өөрийн компаниудын эрх ашгийг шийдвэртэй хамгаалах болно гэж Хятадын тал онцлон тэмдэглэжээ.
1987 онд Хятад улсад үүсэн байгуулагдсан “Huawei” компанийн харилцаа холбооны бүтээгдэхүүн, үйлчилгээнүүд 170 гаруй улс оронд хүрдэг.
Сэтгэгдэл ( 0 )