Онцгой албан татварын 100 000 ширхэг тэмдэгтийг хилээр нэвтрүүлэхийг завдсан асуудал энэ сарын 19-ний өдөр гарчээ. Замын-Үүд дэх гаалийн газрын гаалийн хяналтын бүсийн орох талын суудлын автомашины хяналтын хэсэгт БНХАУ-аас орж ирсэн Монгол Улсын иргэн Б нь УАЗ 469 маркийн тээврийн хэрэгслээр зорчиж явахдаа 100 000 ширхэг онцгой албан татварын тэмдэгтүүдийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлэхийг завдсан зөрчил үйлдсэнийг Гаалийн зөрчилтэй тэмцэх хэрэг бүртгэх албаны байцаагч илрүүлжээ.
Сэтгэгдэл ( 0 )