БНХАУ-ын шадар сайд худалдааны хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн иржээ

Я.Болор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 29

БНХАУ-ын шадар сайд Лю Хэ тэргүүтэй төлөөлөгчид хоёр талын худалдааны хэлэлцээ хийхээр Вашингтонд хүрэлцэн ирлээ гэж Синьхуа агентлаг мэдээлэв. Хятадын төв банкны тэргүүн, сангийн дэд сайд Ляо Минь, гадаад хэргийн дэд сайд Жэн Зегуан зэрэг өндөр албан тушаалтан багтсан 30 хүний бүрэлдэхүүнтэй төлөөлөгчид энэ лхагва, пүрэв гарагт хоёр талын хэлэлцээ хийхээр төлөвлөж байна. Хэлэлцээнд АНУ-ын талаас сангийн сайд Стивен Мнучин, худалдааны сайд Уилбур Росс, АНУ-ын худалдааны төлөөлөгч Роберт Лайтхайзер нар оролцох юм.

 

АНУ, БНХАУ-ын төрийн тэргүүн нарын өнгөрсөн оны арванхоёрдугаар сард худалдааны дайны “галыг түр зогсоохоор” тохиролцсон хугацаа дуусахад нэг сар үлдээд байна.

 

Айлчлалын үеэр Лю Хэ АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трампад бараалхах аж.

 

Өнгөрсөн онд дэлхийн хамгийн том эдийн засагтай тус хоёр улс нийт 360 тэрбум ам.долларын бараа бүтээгдэхүүнд гаалийн тариф харилцан ногдуулаад байгаа билээ.

Сэтгэгдэл ( 0 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Top