Дорноговь аймгийн Музей, сургалт, судалгааны төв (МССТ) үзмэрийн гурван танхимаа шинэчлэн зохион байгуулж, албан ёсны нээлтээ нэгдүгээр сарын 28-нд хийлээ. Дэлхийн шим ертөнцийн үүсэл хөгжлийг харуулсан танхимыг Монголын Үлэг гүрвэлийн төв музейн захирал Н.Жавзмаа тэргүүтэй Сэргээн засварлалт, үзмэр үзүүллэг үзэсгэлэн дэглэлтийн албаны баг өөрсдийн хүч хөдөлмөрөөр шинэ оны өмнөхөн сэргээн засварлаж хүлээлгэн өгсөн юм.
Хоёр дахь танхимыг Их Монгол Улсын үүх түүхтэй холбогдуулж цагаан сүлд шүтээний танхим болгон тохижуулсан байна. Монгол Улсын шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн С.Дулам, Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутаг буюу мэргэн вангийн хошуунд тахиж байсан Хангал эхт цагаан туг нь Чингэс хааны сүлд шүтээний нэг бөгөөд үүнийг тугчин удмынхан 300 гаруй жил тахиж хамгаалсаар ирснийг судалгааны бүтээлдээ дурджээ.
Сэтгэгдэл ( 0 )