Засгийн газраас эх оронч худалдан авалт хийхийг уриалав

Автор | Zindaa.mn
2019 оны 01 сарын 30

Засгийн газраас төрийн байгууллагуудын дунд 2019 оныг “Эх оронч худалдан авалтыг дэмжих, Үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил” болгон зарласан байна.


2017 оны байдлаар улсын төсвийн хөрөнгөөр 1.3 их наяд төгрөгийн бараа, ажил үйлчилгээ авсан хэдий ч дөнгөж 3 хувь буюу 47.1 тэрбум төгрөгийн худалдан авалтыг дотоодын компаниудаас авсан нь хангалтгүй үзүүлэлт хэмээн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга Г.Занданшатар хэллээ.


Г.Занданшатар сайд “Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж ажлын байр бий болно. Тиймээс Аж үйлдвэрийн үндэсний зөвлөлийг байгуулах шийдвэрийг Засгийн газраас гаргалаа. Энэ зөвлөлд мэргэжлийн холбоод нэгдэж байгаа. Одоогоор зөвлөлийн ажлын нарийвчилсан төлөвлөгөө гаргаад байна. Сар шинээр үндэсний үйлдвэрлэлээ дэмжихийг уриалж байна” гэсэн юм.

Сэтгэгдэл ( 5 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
Ххх(66.181.165.23) 2019 оны 01 сарын 31

Маш үнтэй шүү энэ тал дээрээ төрийн бодлого явуулах хэрэгтэй тэгж байж дотоодын үйлдвэрээ дэмжинэ. Жишээ нь 1ш монгол оймс бөөндөө 1700-1950 өөр улсых 600- 1500 байна ядуу буурай ард түмэн чинь хямдийг нь сонгож байна

0  |  0
Анхбаяр(66.181.161.43) 2019 оны 01 сарын 31

Иргэд бид дотоодын үйлдвэрлэлээ дэмжих хүсэл их л байх юм. Харин та бүхэн минь дэмжээрэй дээ. 1200 автобус??? Мөн ттом2 хүнд үйлдвэрүүд хөгжиж байж улс хөгжих болов уу

0  |  0
oogii(203.217.139.225) 2019 оны 01 сарын 31

ene ch dee

0  |  0
Батболд(66.181.160.35) 2019 оны 01 сарын 30

Үнэ нь дийлддэгсэн бол худалдан авагчид бэлэн л байгаа шүү дээ.

0  |  0
Zochin(202.126.89.184) 2019 оны 01 сарын 30

Demjmeer bdgaa une ih changa bdg

0  |  0
Top