Увсын 0311-р цэргийн ангиас ЗЭВСЭГЛЭСЭН БАЙЛДАГЧ оргосон уу?!

Б.Эрхэс | Zindaa.mn
2019 оны 01 сарын 31

Увс аймгийн Баруунтуруун сумын нутаг дэвсгэрт байрлах Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч оргосон хэрэг гарчээ. Эл хэрэг өчигдөр /2019.01.30/ гарсан бөгөөд оргох үедээ үүргээ гүйцэтгэж байсан байна. Тэрбээр Завхан аймгаас цэрэгт татагдаж, цэргийн алба хааж байжээ.

 

Тэгвэл албан бус эх сурвалж Хилийн цэргийн 0311 дүгээр ангид алба хааж байсан байлдагч цэргийн ангиас оргохдоо биедээ 50 ширхэг сумтай “Ака” буутай ОХУ-ын нутаг дэвсгэрт нэвтэрсэн гэх мэдээллийг өгч байна.

 

Дээрх хэргийн талаар Батлан хамгаалахын яамны холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Цэрэг оргосон хэрэг гарсан нь үнэн. Гэхдээ тодорхой мэдээлэл алга” гэх тайлбарыг өглөө. Харин Хил хамгаалын ерөнхий газраас "Одоогоор алга болсон цэргийг эрэн сурвалжилж байна. Санаатайгаар оргосон, эсвэл төөрсөн эсэх нь тодорхойгүй байна" гэх мэдээллийг өгч байна.

Сэтгэгдэл ( 4 )

Сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
зочин(66.181.160.78) 2019 оны 02 сарын 06

Дарамтлаад байх юм байхгүй. Үг даахгүй, ажил хийж сураагүй, нялцгай шалчигнасан пизданууд л оргож босч байхгүй юу

0  |  0
зочин(202.9.43.96) 2019 оны 02 сарын 01

манай хөөргөн сэтгүүлчид юүч гэж мэдээлж мэднэ шүү төөрсөн байж болно

1  |  0
zochin(66.181.179.192) 2019 оны 01 сарын 31

Zavhanii huu degluuleed orgono ch gej baihgui baih oo. tuursun baih. Esen mend baih boltugai.

0  |  2
Аги(203.91.115.39) 2019 оны 02 сарын 01

Дэглээд тамлаад байхар нь оргосон байх

3  |  0
Top